Борооны ус нь агаарт ууршсан цэвэр усны тунадас учир байгаль дээр олдох хамгийн цэвэр усны нэг билээ. Гэхдээ газарт буух явцдаа агаараас бага зэргийн тоосонцор хуримтлуулдаг тул шууд уух боломжгүй. Харин зориулалтын, байгалийн гаралтай бодисоор шүүсэн тохиолдолд шууд уухад тохиромжтой аж.
Манай орны нутаг дэвсгэрт орж буй борооны ус жалга, гуугаар дамжин голын усанд нийлдэг ба тэдгээр бүх гол гадагшаа урсдаг. Ингээд бодохоор бид маш их хэмжээний хэрэглэж болохуйц усаа харсаар алдаж байна.
Улаанбаатар хотод дунджаар жилд 250 мм (1 м кв талбайд жилд 250 литр ус) хур тунадас унадаг. Харин ургамал бүрэн ургахын тулд жилд 1000 мм хур тунадас буюу чийг шаардлагатай байдаг. Тиймдээ ч манай орон харьцангуй хуурай бүс нутагтай улсуудын тоонд ордог. Гэхдээ тэрхүү хур тунадсыг хуримтлуулж хэрэглэвэл ахуйн хэрэглээгээ хангаж боломжтой юм. Монконсалт ХХК-ийн төслийн дарга, агрономич Б.Дашнямын ярьснаар “Хэрэв "Туул голын усан цогцолбор" буюу далан баривал Улаанбаатар хотын 2-3 жилийн усны хэрэгцээг зөвхөн хуримтлуулсан борооны усаар хангах боломжтой” аж.
Туул голд далан баривал жилд 300 сая орчим метр куб усыг хуримтлуулж чадах юм
"Туул голын усан цогцолбор"-ын тухай 1980 оноос эхлэн ОХУ болон Монголын судлаач эрдэмтэд хэд хэдэн удаа судалгаа шинжилгээ хийжээ. Улаанбаатар хотын жилийн усны хэрэглээ нь 120 сая метр куб. Хэрэв "Туул голын усан цогцолбор"-ыг буюу далан баривал жилд 300 сая орчим метр куб усыг хуримтлуулж чадах юм.
Далан байгуулах нь борооны ус хуримтлуулахаас гадна цахилгаан гаргаж авч, үерийн аюулаас хамгаалах ач холбогдолтой. Борооны усыг цуглуулж ашиглахад далангаас гадна “Хөв” гэх арга бий. Энэхүү арга нь уулын бэлд, өндөрлөг газрын хормойд жижиг, шороон далан босгож борооны усыг хуримтлуулан түүгээр ногоогоо услах техник юм. Манайх шиг өндөрлөг байгалийн тогтоцтой оронд хамгийн тохиромжтой аргуудын нэг нь энэ.
Мөн "Барилга байгууламжийн дээврийн усыг цуглуулах, ахуйн хэрэгцээнд ашиглах нь Монгол орон шиг усны нөөц хомстолтой орнуудын хувьд усны чухал эх үүсвэр болох юм. 10х10 хэмжээтэй байшингийн дээврээс 8 метр куб ус хуримтлуулах боломжтой" гэдгийг 2010 оны судалгаагаар баталжээ.
НҮБ-ын хийсэн судалгаагаар дэлхийн дулаарлаас болоод хамгийн их хохирол амсах улсуудын нэгд Монгол орон багтдаг. Энэ нь жил ирэх тусам хуурайшилт нэмэгдэнэ гэсэн үг юм. Дэлхийн агаарын температур жилд 1⁰С-аар нэмэгдэж, усны нөөц жил ирэх тусам багасаж буй өнөө үед бид хажуугаараа урсаж буй цэвэр усаа хайхрахгүй орхиж болохгүй юм.
Д.Доржсүрэнгийн 2015 онд хэвлүүлсэн "Улаанбаатар хотын усны нөөц" номоос ишлэл татав.