Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэв. Тус газрын дарга С.Энхтөрийн хэлснээр нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд нийслэлийг хуваана.
Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зам тээврийн осол олон удаа үйлдсэн жолоочийг нэвтрүүлэхгүй.
Харин зөрчилгүй жолооч нар шууд нэвтэрнэ. Зөрчилгүй гэдэг нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулсан, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулсан, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан, жолооч юм. Жолооч нарыг илүү сахилгажуулах, хариуцлагатай болгох, өдөр бүр нэмэгдэж буй замын түгжрэлийг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргажээ.
“Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт оролцохоор 160 орчим хүн бүртгүүлжээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй болон бүртгэлгүй 39 намын төлөөлөл, 20 орчим судлаач, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна.
Мөн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.
Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг сар бүрээр нь авч үзвэл
- Есдүгээр сард 5 хувь,
- Аравдугаар сард 32 хувь,
- Арваннэгдүгээр сард 29 хувь нь бөөндөж авдаг байна.
Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар мэдээлэл өглөө.
Нийт 54 хүний бүрэлдэхүүнтэй баг 14 хоногийн турш ажиллан, нийслэлд 5423 асуудал байгааг газар дээр нь судалж илрүүлжээ. Эдгээрийг бүлэглэн цэгцэлнэ. Жишээ нь явган хүний зам эвдэрсэн, хашаа хайс нь унасан гэх мэт асуудлыг нэг бүрчлэн тогтоожээ. Нийслэлийн дөрвөн байгууллагын мэргэжилтнүүд энэ багт багтсан байна. Мөн өнөөдөр үерийн далангуудаар явж, шалгана гэв.