-УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ -аас нээлттэй сонгох боломжтой-
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ.
Тэврийн хэрэгслийн бүртгэлийг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг. Энэ цахим системийг нэвтрүүлснээр “дугаарын наймаа” гэгдэх хууль бус явдлыг таслан зогсоох ач холбогдолтой гэж АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон хэллээ.
Нийслэлд олгох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болох “УАА” серийг өнөөдрөөс олгоно.
Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1 003 922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57 568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй. Улаанбаатарын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж. Нийслэлд олгох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болох “УАА” серийг өнөөдрөөс олгоно.
Энэ серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох бөгөөд https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаар нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэйгээр сонгох боломж ийнхүү бүрдэж байна.
АТҮТ-өөс Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран олон нийтийн сүлжээнд “улсын дугаар авна, зарна” гэсэн 7 бүлгэмийг хааж улсын дугаар наймаалцахтай холбоотой үйл ажиллагааг таслан зогсоосон бөгөөд цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаанд иргэний хурууны хээг уншуулан бүртгэл хийхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, зөрчил дутагдал, залилан зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж иргэдэд хүндрэл, чирэгдэл учрахгүй байх давуу тал бүрдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.