Энэ сарын 23 буюу өчигдөр “Говь” ХК-д ажил үүргээ гүйцэтгэж байсан үйлдвэрийн ажилтан харамсалтайгаар эндэж, эрдэнэт хүний амь эрсэдсэн хүнд гарз тохиосон байна. “Говь” компанийн зүгээс эрдэнэт хүнээ алдсан ар гэрийнхнээс уучлалт хүсэж, гүн эмгэнэл илэрхийлжээ.
Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ажлын байранд үзлэг, шалгалт хийн, хуулийн байгууллага шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Тус компанийн Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал,Байгаль орчны хэлтсийн дарга А.Цэрэнтогтохоос энэ талаар тодруулахад “Цагдаа, хуулийн байгууллагын дүгнэлтийн дагуу үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ. “Говь” ХК 2800 гаруй ажилтантай, хөдөлмөр хамгааллыг сайтар сахиж, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарч ажилладаг. Гэвч гэнэтийн харамсалтай тохиолдлоор хүний амь эрсэдсэн тул цаашид улам анхаарч ажиллах болно” гэв.