"Ирээдүйн өв сан"-д 213 тэрбум төгрөг хуримтлагджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
М.Жаргал GoGo.mn

2019-07-24 11:41 GMT+8

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Ирээдүйн өв сан"-ийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав.

Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм.

Ирээдүйн өв сангийн гол эх үүсвэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь болон ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг юм. Одоогоор Ирээдүйн өв санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах алба

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 473 санал өгсөн байна.

Дээшээ