Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдэл, хараат бус байдалтай холбогдох асуудлаарх хэлэлцүүлэг өнөөдөр “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвээр боллоо.
Хэлэлцүүлэгт, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүх, прокурор, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын 100 гаруй хүн оролцож байна.
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Эдгээр өөрчлөлтийг миний бие хувьдаа дэмжихгүй байгаа. Учир нь:
1. Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Хурдацтай хувьсан өөрчлөгдөх болсон нийгмийн өнөөгийн болон алс хэтийн хэрэгцээг бүрэн тооцоолох боломжгүй нь болгоомжлоход хүргэж байна. Ийм төрлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд бус шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсийг тогтоодог хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Үүнтэй адил үндэслэлээр шүүгчийг томилохтой холбогдсон харилцааг зохицуулсан болон шүүгчид тавих шаардлага, шалгуурыг тогтоосон хэсгүүдийг мөн дэмжих боломжгүй.
Тус тусын хуулиар зохицуулагдах бүрэн боломжтой, ач холбогдол багатай өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахын оронд хууль дээдлэх зарчмаа бэхжүүлэх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Үндсэн хууль бусад хууль гэж ялгалгүй нэгэн адил үйлчилдэг, хэрэгждэг байх нөхцөлийг энэ удаагийн өөрчлөлтөөр бүрдүүлэх нь зөв.
Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуулиар тогтоох туйлын шаардлага байгаа эсэх нь эргэлзээтэй.
2.Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилээр томилохоор тусгасан. Энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсэнд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгчийг анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны гэсэн ангиаллаар ялгаварлан томилох нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшлахаар байгаа тул дэмжих боломжгүй.
3. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний томилгоонд Улсын Их Хурал оролцохоор тусгасан. Энэ нь шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулна. Шүүхийн төсвийг Улсын Их Хурал баталж, шүүхийн захиргааны гишүүдийг томилдог байдал руу орвол шүүх эрх мэдлийн хараат бус байдал улам бүр дордож, бас нэгэн улс төржсөн байгууллага болж хувирах эрсдэл бодитой байгаа.
Иймд миний зүгээс
- Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх,
- Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах,
- Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах,
- Бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах,
- Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох зэрэг шударга ёсны гэж нэрлэдэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.
Шүүхийн сахилга, хариуцлагын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлд тусгасан шиг зөвлөлийн хэмжээнд авч үзэх боломжгүй юм. Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв гэж үзлээ.” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой зүйл, заалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ, ХАРЬЦУУЛАЛТ, ҮНДЭСЛЭЛ: