“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ даваа гараг буюу долдугаар сарын 22-ноос nosk.ub.gov.mn хаягт цахимаар бүртгэж эхэлсэн. Уг цахим бүртгэл наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд амралтын өдөр харгалзахгүй 24 цагийн турш тасралтгүй ажиллах юм. Бид бүртгэлийн явцын талаар НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмээс дараах тодруулгыг авлаа.
-“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлд одоогоор хэдэн хүн бүртгүүлээд байна вэ?
Цахим бүртгэлд 07-р сарын 24-ны 15:00 цагийн байдлаар энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр нийт 14,500 хүн бүртгүүлээд байна. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт, хэрэгцээ багагүй байгааг энэхүү тоо харуулж байна.
Цахим бүртгэлийн програм ямар ч асуудалгүй, хэвийн ажиллаж, маш олон хүн зааврын дагуу зөв бөглөн бүртгүүлсээр байна.
-Бүртгүүлсэн нэр, нууц үгээрээ дахин орох гэхээр болохгүй байна гэх иргэдийн гомдол ирсэн. Бүртгэлийн програм, үйл явцад ямар нэгэн алдаа гарч байгаа юу?
Бүртгэлийн програм дээр ноцтой алдаа огт гараагүй. Хүсэлт гаргагч иргэн нэг регистрийн дугаараар бүртгүүлсэн бол тухайн бүртгэлээрээ л нэвтэрнэ. Жишээ нь нэг гэр бүлийн хоёр хүн тус тусдаа бүртгүүлэх оролдлого хийж байна. Тэгэх боломжгүй юм. Мөн иргэд өөрсдийн имэйл хаяг, нууц үгээ буруу оруулаад байгаа гэх мэт хувь хүнээс шалтгаалсан алдаа цөөнгүй гарч байна. Цахим бүртгэлийн програм ямар ч асуудалгүй, хэвийн ажиллаж, маш олон хүн зааврын дагуу зөв бөглөн бүртгүүлсээр байна.
Мөн анкетын заавал бөглөх ёстой талбар гэж бий. Түүнийг нь хүмүүс дутуу бөглөөд, тэр нь хадгалагдахгүй байх тохиолдол гарч байна. Тэгэхээр энэ нь хувь хүний компьтерийн буюу цахим хэрэглээний чадвартай холбоотой асуудал. Жаахан алдаа гарахаар л "бүртгэлийн програмын буруу" гэх нь өөрөө өрөөсгөл юм.
-Тэгэхээр тухайн иргэн өөрийн оруулж байгаа нэр, нууц үгээ сайтар нягтлах ёстой юм байна. Тийм үү?
Тийм. Нөгөөтэйгүүр, бүртгүүлэхэд ямар ч зураг, файл хавсралтаар нэмэхгүй, зөвхөн анкетанд заасан асуулгын дагуу өгөгдлүүдийг бөглөх учир хэрэглэгч талаас анкет бөглөхөд тийм ч төвөгтэй биш.
Цахимаар илгээсэн анкетаа хэрэглэгч дахин засварлах буюу edit хийх боломжгүй учраас мэдээллээ сайтар нягталж шалгаад мэдээллээ оруулаарай
Иргэд эхний ээлжинд зөвхөн цахимаар мэдээллээ бөглөсний дараа Сонгон шалгаруулах тусгай комисс шалгаруулалтыг явуулж, тэнцсэн иргэдээсээ шаардлагатай мэдээллийг эх хувиар нь нэхэх юм.
Бид иргэдэд аль болох чирэгдэл багатай, ачаалал өгөхгүйн тулд ийм байдлаар цахим бүртгэлийн зохион байгуулалтыг хийж байна. Бүртгэлийн алхмуудыг илүү ойлгомжтой байлгах үүднээс иргэдэд зориулсан заавар бүхий постер гаргасан.
Түүний дагуу мэдээллээ сайтар шалгаад бүртгүүлэхэд болно.
-Танай дээр бүртгүүлж болохгүй байна гэсэн гомдол ирж байна уу?
Ихэвчлэн өөрсдөө компьтер дээр ажиллаж чадахгүй, ойлгохгүй иргэд хандаж байна. Заавар бүхий мэдээллээ ч уншилгүй "болохгүй байна" гэсээр зарим нь ирж байна. Тэгэхээр иргэд маань зааврын дагуу, мэдээллээ нягтлаад оруулах хэрэгтэй юм.
Цахимаар илгээсэн анкетаа хэрэглэгч дахин засварлах буюу edit хийх боломжгүй учраас мэдээллээ сайтар нягталж шалгаад мэдээллээ оруулаарай гэдгийг дахин сануулмаар байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа
Түрээсийн орон сууцны бүртгэл, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоотой мэдээллээс авна уу.