Чернобылийн гамшигтай харьцуулах хэмжээний экологийн гамшиг Эрхүү мужийн "Усольехимпром" химийн үйлдвэрт гарч болзошгүй байна хэмээн ОХУ-ын Байгалийн нөөцийг хянах албаны дарга Светлана Радионова мэдэгдлээ.
Их хэмжээний мөнгөн усаар бохирлогдсон учир тус үйлдвэрт цэвэрлэгээ хийх шаардлагатай байна
Түүний хэлснээр их хэмжээний мөнгөн усны үлдэгдэл болон химийн бусад хорт бодис агуулж буй орхигдсон энэ үйлдвэрт арга хэмжээ авахгүй бол Ангар мөрөн бохирдох эрсдэлтэй байгаа аж.
"Усольехимпром" үйлдвэрт яаралтай нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд эс тэгвээс тус бүс нь Чернобылийн АЦС-д гарсан осолтой тэнцэхүйц хэмжээний байгаль орчны сүйрэлд хүргэж болзошгүй байгаа гэнэ.
"Усольехимпром" нь хлор болон бусад төрлийн химийн бодисын үйлдвэрлэл эрхэлдэг байжээ. Үйлдвэрийн эзэд нь авч болох бүхий л зүйлсийг авчихаад тэр чигт нь хаяад явсан гэдгийг Радионова онцолжээ.
Их хэмжээний мөнгөн усаар бохирлогдсон учир тус үйлдвэрт цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа гэнэ. Үйлдвэрт химийн хорт бодис их байгаа бөгөөд зарим бодис нь даралтанд савласан гэдгийг тэрбээр хэллээ.
Өмнө нь давсны уусмалтай байсан цооногт газрын тосны хаягдлыг шахдаг байжээ. ОХУ-ын Байгалийн нөөцийг хянах албаны тэргүүн энэ бүс нутгийг экологийн гамшгийн бүс нутаг хэмээн нэрлэжээ. "Бид одоо л эхлэх хэрэгтэй. Үгүй бол Чернобыль шиг байгальтай болох нь" хэмээн Радионова хэлсэн байна.
"Усольехимпром" үйлдвэрт юу тохиолдсоныг Gazetа.Ru гэрэл зургаар ийнхүү үзүүлжээ.