Хавдрыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийх явуулын эмнэлэгтэй боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-07-27 15:20 GMT+8

Хавдар судлалын үндэсний төв туулах чадвар сайтай автомашинд суурилагдсан хавдрын эрт илрүүлгийн явуулын эмнэлэгтэй болов. Монголын талаас Улаанбаатар централ ротари клуб, Хонгконгийн талаас Хонгконг ротари клуб санаачилга гарган хамтран зохион байгуулж, 130 мянган ам.доллараар босгосон явуулын эмнэлгийг тус төвд хандивлажээ. 

Явуулын эмнэлгийг Ланд ровер машинд суурилуулсан бөгөөд элэг, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр ашиглана. Машинд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхэлж байгаа аж.

Явуулын эмнэлэг хөдөө орон нутаг болон Улаанбаатар захын хорооллын эмнэлэгт хандах боломж хомс иргэдэд тусламж үзүүлнэ хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан мэдээлэв. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ