В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн хамрагдлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-27 11:59 GMT+8

Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг өчигдөр болов. Сүхбаатарын талбай дах нийслэлийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн нээж үг хэлэв.

Иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газар, НЭМҮТ, Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн баг ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувь хөнгөлөх эрхийн бичиг 530 хүнд үзлэг, шинжилгээ болон оношилгоо нийт 8325 хүнд хийгдсэн байна.

Мөн иргэдэд 5940 ширхэг материал тарааж, мэдээ мэдээллээр ханган ажиллалаа.                      

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 460 санал өгсөн байна.

Дээшээ