“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг үзэглэлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-27 12:40 GMT+8

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг өчигдөр үзэглэжээ.

Төслийн бэлтгэл ажлыг эхлүүллээ. Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар хэлэлцээрт гарын үсэг зурлаа. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчим 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ.

Хэлэлцээр байгуулснаар Монголын тал газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх үүрэгтэй. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 451 санал өгсөн байна.

Дээшээ