ФОТО: Дэлхий дээрх олон төрлийн инээмсэглэл гэрэл зурагчдын дуранд...

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-29 08:40 GMT+8

Инээд гэж юу вэ? Та өдөрт хэчнээн удаа инээдэг вэ? 

Инээд бол хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж, сэтгэл санааг эерэг, аз жаргалтай болгодог ид шид билээ. Та хэдий чинээ их инээнэ төдий чинээ жаргалтай болох болно. Инээдийн тухай дэлхийн өнцөг булан бүрээс дарсан шилдэг 30 фото зургийг инээдийн талаарх сонирхолтой баримтын хамт хүргэж байна.

1. Инээх дуртай хүмүүс бага өвчилж, урт насалдаг.

2. Инээд нь тайвшруулах үйлчилгээтэй.

3. Хамгийн сүүлд хэзээ инээснээ санахад сэтгэл санааны байдал сайжирдаг.

4. Инээд дархлааг сайжруулна.

5. Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг.

6. Инээд өвчин намдаадаг.

7. Ихэнх амьтанд инээх мэдрэмж үгүй.

8. Стрессийг ялан дийлэх хамгийн зөв арга бол инээд.

9. Хүүхдийн аз жаргалтай дурсамж бүр инээд баясалтай.

10. Инээд харилцааг бэхжүүлнэ. 

11. Инээд жаргалтай дурсамжийг бий болгодог.

12. Зарим амьтад хүртэл "инээх", хөгжилдөх дуртай.

13. Инээж байх үед уушгины үйл ажиллагаа идэвхиждэг. 

14. Инээхэд хүний нүүрний маш олон булчин зэрэг ажиллаж, арьсыг эрүүлжүүлдэг.

15. Инээд цусны эргэлтийг хэвийн болгодог.

16. Инээд бол сэтгэл дэх аз жаргалын уран зураг.

17. Инээд нь хамгийн сайн амралт.

18. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их инээдэг.

19. Инээдийг судалдаг шинжлэх ухааныг геотологи гэдэг.

20. Уйтгарласан үедээ инээдтэй дурсамжаа санах гээд үзүүрэй.

21. Хүүхдүүд өдөрт томчуудаас 20 дахин их инээдэг.

22. Олуулаа инээх нь цөөхүүлээ инээхээс илүү.

23. Инээд уур бухимдал, уйтгар гунигийг алга болгоно.

24. Зарим бүтэлгүйтэл хүртэл инээд авч ирдэг.

25. Инээд яг л дасгал хөдөлгөөн шиг хүний биед тустай.

26. Хүүхэд инээх нь элбэг байдгийн шалтгаан нь их цайлган.

27. Инээж л байвал эрүүл байна гэсэн үг.

28. Эрх чөлөөтэй инээ, инээдээ бүү барь.

29. Инээд нь хүний дотоод дасгал юм.

30. Аз жаргалтай гэр бүл үргэлж инээдэг.

Эх сурвалж: Boredpanda.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 468 санал өгсөн байна.

Дээшээ