Нарны эрчим хүчээр ажилладаг шинэ приусыг туршиж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-29 09:40 GMT+8

Тоёота компани нарны эрчим хүчээр ажиллах шинэ төрлийн приус машинаа туршиж байна. “Sharp” корпорац болон Японы засгийн газрын NEDO агентлагтай хамтран хийж буй туршилтаар өндөр хүчин чадалтай нарны эрчим хүчний батарей ашиглан тээврийн хэрэгсэл ямар хүчээр, хэр хол явж чадах эсэхийг судалж байгаа аж.

NEDO агентлаг буюу Үндэсний судалгаа, шинжилгээний байгууллага нь Тээврийн хэрэгслийн стратегийн хороог байгуулсан ба тус хороо нь нарны эрчим хүчний хөгжилд түлхүү анхаарлаа хандуулдаг байна.

Туршиж буй приус машины нарны зай хураагуурын хавтанг "Sharp" компани бүтээсэн бөгөөд 0.001 инч буюу 0.0254 мм зузаантай нимгэн хальстай аж. Нарны хавтан нь ийм нимгэн, уян хатан чанартай тул зөвхөн машины дээвэр гэлтгүй арын хаалга, бүхээгийн гадна талд байрлуулах юм.

Тухайн нарны зай хураагуур нь 860 ватт хүчийг гаргах чадалтай бөгөөд машин өдөрт 90 км замыг туулах чадвартай гэж одоогоор үзэж байна.

Эх сурвалж: Popularmechanics.com8 inhabitat.com 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 329 санал өгсөн байна.

Дээшээ