Их хэмжээний авлига авсан этгээдүүдийг торгоод л өнгөрөх нь зөв үү?
АТГ сар бүр хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өчигдөр болсон хурлаар төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг Нийслэлийн прокурорын зөвшөөрлөөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэв.
БИЧЛЭГ 01
Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга асан Д.Батбаяр олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг (C) “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-11 сарын хооронд тус компаниас 57.5 сая төгрөг авчээ. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан байна.
Д.БАТБАЯРТ ЯМАР ШИЙТГЭЛ ОНООСОН БЭ?
Түүнийг шүүх хурал 2018 оны зургаадугаар сард болж дараах шийтгэлийг ногдуулсан.
- нийтийн албанд томилох эрхийг 3 жилээр хасах
- 6500 нэгж буюу 6.5 сая төгрөгийн торгох
- хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгох.
БИЧЛЭГ 02
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах, гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс ял шийтгэсэн.
Энэ хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж, улсын орлого болгосон байна.
Н.БАЯРСАЙХАН, Э.АЗЗАЯА НАРТ ШҮҮХЭЭС ЯМАР ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН БЭ?
Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргасан.
- нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасах
- 40 сая төгрөгөөр торгох
Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ.