ЭХЭМҮТ олон улсын ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг бүрэн хангажээ. Тус эмнэлэг тусламж, үйлчилгээний чанараа олон улсын стандартад хүргэх зорилтын гурван жилийн өмнөөс тавьж, тасралтгүй ажилласаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавьдаг ХБНГУ-д төвтэй Олон улсын чанарын байгууллагын нарийн шалгуурыг давжээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын стандартаар хүргэж хэвшүүлбэл цаашид тусламж үйлчилгээ болон эмч, ажилтнуудын харилцаа хандлагатай холбоотой алдаа гарах эрсдэлгүй болох юм байна. Улсын хэмжээнд эх, хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ 1135 эмч, ажилтан, 44 тасагтай, хамгийн их ачаалалтай ажилладаг эмнэлэг бөгөөд тусламж үйлчилгээний чанарыг олон улсын стандартад хүргэх нь амаргүй. Алдаа гаргахгүйн тулд цаашид эмнэлгийнхээ дотоод үйл ажиллагаанд сар тутам хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт гаргаж байх үйл ажиллагааны хэвшил манай эмнэлэгт тогтсон гэж эмнэлгийн удирдлага ярив.
“Чанарын шалгалтыг гурван жил дараалан хийдэг. Манай эмнэлэг эхний шатны шалгуураа давсан. Олон улсын чанарын байгууллагын мэргэжилтнүүд олон улсын чанарын удирдлагын ISO 9001 2015 чанарын удирдлагын тогтолцооны стандарт шаардлагыг хангасан гэх дүгнэлтээ өнгөрсөн баасан гарагт бидэнд танилцууллаа. Нэг сарын дараа сертфикат ирнэ” хэмээн ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ярилаа.