Galaxy Fold ирэх есдүгээр сард худалдаанд гарна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-30 15:00 GMT+8

Өнгөрсөн долоо хоногт Самсунг компани Galaxy Fold-ын сайжруулалтыг амжилттай дуусган ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар болсон гэдгээ олон нийтэд зарлалаа. Уг нь утас өнгөрсөн хавар худалдаанд гарах байсан ч тодорхой гэмтлүүдийн улмаас өдийг хүртэл хойшлоод байсан юм. Худалдаанд гарах үнэ нь өмнөхөөрөө буюу 1,980 ам.доллар байх аж.

Хэдийгээр Galaxy Fold анх танилцуулагдах үед хэрэглэгчдийн дунд хүлээлт өндөр байсан ч маш олон асуудлууд үүсч байсан бөгөөд тэдгээр гэмтэлүүдийг засахын тулд худалдаанд гаргахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүй байсан билээ. 4-р сарын 22-нд Самсунгийн зүгээс бүх зүйлийг засварлах болно хэмээн амлалт өгсөн юм. Харин тэд энэ удаа амлалтаа биелүүлж тус утасны гэмтлүүдийг засаж, дэлгэц болон нугасанд үүсдэг асуудлуудыг шийджээ. Жишээ нь нугасны завсарт хог орж, гэмтэх явдал тохиолддог байсныг нэмэлт материалаар битүүлж, дэлгэцийн хамгаалагч хальсны эзлэх талбайг өргөтгөсөн гэх зэрэг тодорхой хэдэн засваруудыг хийсэн байна.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ