ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-Д АЙЛЧЛАХААР ЭХ ОРНООСОО МОРДЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.
ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ХҮРТЭЛ ХЭДЭН КМ ЗАМЫГ, ЯМАР ХУГАЦААНД ТУУЛАХ ВЭ?
Шинэ нисэх онгоцны буудал 2020 оны эхээр ашиглалтад орох товтой байна. Бид хотын төв хэсгээс "Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудал" руу автомашинаар туулсан зам, зарцуулсан хугацааг та бүхэнд танилцуулж байна.
Тэнгис кино театрын урд замаас гарсан бид шинэ нисэх онгоцны буудал хүртэл дараах хугацаа, замыг тууллаа.
Замд гарсан цаг: 16.10 цаг
Зорьсон газраа очсон цаг: 17.05 цаг
Нийт туулсан зам: 47,9 км
ВИТАЛИЙ КАСКО: АВЛИГА АВСАН ХҮНИЙГ ЗӨВХӨН ТОРГООД ӨНГӨРӨХ НЬ ТУН АЮУЛТАЙ
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсын авлигын эсрэг орчин, үйл ажиллагааг үнэлсэн мониторингийг 2018 онд хийсэн. Тэгвэл өнөөдөр тус хяналтын үнэлгээ болон зөвлөмжийг танилцууллаа.
Энэ удаагийн буюу 4 дэх шатны хяналт, тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилсан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт ба улс төрийн намын санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулжээ. Энэ удаад Монгол улсын авлигын эсрэг орчныг сайжруулах талаар 29 зөвлөмж өгсөн юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөл Виталий Каско "Авлига авсан хүнийг зөвхөн торгоод өнгөрөх нь тун аюултай. Ял шийтгэлийг ийм маягаар зөөлрүүлбэл гэмт хэргийг таслан зогсооход ухралт болно. Нийгэмд нөлөөлөхүйц хэмжээний ял шийтгэл байх ёстой" гэв.
“126-Р СУРГУУЛЬ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ БОЛ КОМПАНИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА”
GoGo.mn сайт 2018 оны есдүгээр сараас эхлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн БЗД-ийн 11-р хорооны 126-р сургуулийн барилгын ажлын цуврал сурвалжилгыг бэлтгэж байгаа билээ.
2011 оноос хойш өдгөө найм дахь жилдээ баригдаж буй уг сургууль нь газрын маргаан, зураг, төсвийн өөрчлөлт, зарим жил төсөвт санхүүжилт суугаагүй зэрэг шалтгаанаар хойшилсоор өдийг хүрсэн. Анх 3 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийг барьж эхэлсэн. Харин сургуулийн төсөв батлагдахад генератор, уурын зуух тусгагдаагүйн улмаас 457 сая төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай гээд санхүүжилтийг өнгөрсөн 2018 онд нэмж төсөвт суулгажээ. Өнгөрсөн лхагва гарагт /07.24/ талууд хуралдаж сургуулийн барилгын ажлыг наймдугаар сарын 11-н гэхэд дуусгахыг үүрэг болголоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД В ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХАРЬЯА ДҮҮРГИЙНХЭЭ ЭМНЭЛЭГТ ХИЙЛГЭНЭ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд гепатит В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт хийдэг. Тус төв саяхнаас Улаанбаатар хотын иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд уг дархлаажуулалтыг хийлгэх өөрчлөлт оруулж, ХӨСҮТ-дөө зөвхөн орон нутгийн иргэдэд дархлаажуулалт хийхээр шийдвэрлэжээ.
В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтын гурван тунт вакциныг хооронд нь тодорхой хугацааны зайтай хийдэг бөгөөд нэг тун нь 5000 төгрөгийн төлбөртэй. Иргэд төлбөрийг Төрийн банкны тоот дансанд шилжүүлж, баримтаа эмнэлэгт авчирна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлэв.