Хэрлэн голын эрэгт симфони найрал хөгжим эгшиглүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-07-31 11:01 GMT+8

Дорнод аймаг 2019 оны “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 4-ний өдөр Хэрлэн голын эрэг дэх "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэндээ хоёр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Нэг нь Алтан гадас одонт Хөгжимт драмын театраас “Дорнын сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолт зохион байгуулна. Тус театр 1948 онд байгуулагдсанаас хойш 70 жилийн түүхэнд хуримтлагдсан баялаг урын сантай.

“Урын сандаа багтсан дотоод, гадаадын шилдэг уран бүтээлүүдээсээ түүвэрлэн толилуулна. Анх удаа задгай талбайд тоглох гэж байгаа учир хөгжмийн дуугаралтад онцгой анхаарал хандуулж байна. Нэмж хөгжмийг зэмсэг, техник хэрэгсэл авах зэргээр бэлтгэл хангаж байна” хэмээн тус театрын дарга Л.Наранхүү ярив.

Нөгөө нь тус аймагт зонхилон амьдарч буй халх, буриад, барга, үзэмчин үндэсний соёл уламжлалыг харуулсан “Тал нутгийн соёл” арга хэмжээг мөн өдөр зохион байгуулна.

Монгол орны зүүн хязгаар тал нутагтаа жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын санаачилга, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр эдгээр арга хэмжээг зохион байгуулж байна. "Сонгодог Аялгуу" симфони найрал хөгжмийн тоглолтыг энэ оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 4-ний өдөр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ