Ирэх жил гарах Apple-ийн гурван утас 5G сүлжээг дэмждэг байх магадлалтай

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-31 14:50 GMT+8

Дэлхий даяар 5G сүлжээ нэвтэрч эхлэхтэй зэрэгцэн гар утасны томоохон үйлдвэрлэгчид хүртэл уг технологид тохирсон ухаалаг утаснуудыг үйлдвэрлэх ажилдаа оров. Apple компанийг 2020 онд 5G сүлжээг дэмжих утсыг гаргана гэж хэрэглэгчид таамаглаж байсан бол 7-р сарын 28-нд Apple-ийн шинжээч Мин-Чи Куо MacRumors сайтад “ирэх онд гаргах гурван гар утас 5G-ийг дэмждэг байх магадлалтай” хэмээн бичжээ.

Мөн өнгөрсөн сард Мин-Чи Куо ирэх жил гарах Apple-ийн 5.4 инч, 6.7 инчийн загварын гар утсууд нь 5G технологийг дэмжих бөгөөд 6.1 инчийн iPhone XR зөвхөн LTE сүлжээнд нэвтрэх боломжтой байна хэмээн бичиж байв. Гэвч тэрээр саяхан энэхүү таамаглалаа шинэчилсэн бөгөөд MacRumors сайтад өгсөн тэмдэглэлдээ Apple компанийн ирэх онд гаргах гурван iPhone бүгдээрээ 5G сүлжээг дэмжинэ хэмээн бичсэн байна.

Түүнчлэн тэрээр “Apple Intel-ийн сүлжээний бизнесийг худалдаж авсныхаа дараа 5G сүлжээг дэмждэг iPhone-ийг хөгжүүлэх илүү нөөцтэй болж эхэлсэн. Мөн ирээдүйд 5G сүлжээг дэмждэг Андройд утасны үнэ буурна” хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ