Английн Ливерпуль клуб өнгөрсөн улирал доод лиг руу унасан Фулхэм клубээс 16 настай хагас хамгаалагч Харви Эллиоттыг худалдан авлаа. Тэрээр дээд лигт Фулхэмийн төлөө хоёр удаа сэлгээнээс тоглосон бөгөөд Английн Премьер лигт тоглосон хамгийн залуу тоглогч болон түүхэнд бичигдсэн юм.
2018 оны тавдугаар сард Фулхэм Вулверхемптон клубийг 2:0 харьцаагаар хождог тоглолтод Харви сэлгээнээс талбайд гарсан бөгөөд энэ үедээ 16 нас 30 хоногтой байсан юм. Харви Эллиот Ливерпуль клубийн энэ зуны хоёр дахь наймаа болсон ба түүний өмнө "Улаанууд" Сепп Ван ден Бергийг аваад байв. Ливерпуль шинэ улирлын эхний тоглолтоо Норвич Сити клубтэй наймдугаар сарын 9-ны Баасан гарагт хийнэ.
Эх сурвалж: PremierLeague