ДРОН: Сибирьт гарч буй гал түймрийн УТАА УЛААНБААТАРТ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зурагчин Э.Батзавъяа GoGo.mn

2019-07-31 14:50 GMT+8

Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарч буй гал түймэр 2 сая гаруй га талбайг хамарчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн бүртгэл мэдээлэл ирээгүй ч Сибирьт гарч буй түймрийн улмаас Улаанбаатар хот утаанд бүрхэгдээд байна.

Түймрийн утаа өчигдрөөс манай улсад мэдэгдэж эхэлсэн юм. “Өнөөдөр Хөвсгөл, Булган, Төв аймаг болон Улаанбаатар хотод мэдэгдэж байна. Утаа орж ирсэн нь салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж байгаа юм” хэмээн ОБЕГ-аас мэдээлсэн.

GoGo.mn сурвалжлах баг Улаанбаатар хотын орчимд агаар ямар байгааг дроноор авсан бичлэг, зургаар та бүхэнд үзүүлж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

АГААРЫН ЧАНАР: Мэдрэг хүмүүст сөргөөр нөлөөлөхүйц байна

Яг одоо агаарын чанарын үзүүлэлт 100+ зааж байна. ДЭМБ-аас зөвшөөрснөөр агаарын чанарын үзүүлэлт нь 0-50 хүртэл байхад "хэвийн" буюу хүний эрүүл мэндэд хоргүй гэдэг. 

Гэтэл агаарын чанар яг одоо дээрх байдлаар зааж буйгаас харвал хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ