ФОТО: Үлэг гүрвэлийн төв музейд шинэ танхим нээлтээ хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-31 16:25 GMT+8

Үлэг гүрвэлийн төв музейд “Эрт төрмөлийн эрин” танхим өнөөдрөөс нээгдлээ. Үлэг гүрвэлийн төв музейн концепцод тусгасны дагуу нийт 9 танхим ашиглалтад оруулахаас ийнхүү тав дахь танхимаа нээж буй юм. 

Шинээр нээгдэж буй танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамал, тэдгээрийн үүсэл, хөгжлийг харуулсан баримал, зураг, чулуужсан олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Зарим баримал, зургуудыг сэргээн засварласан бөгөөд хэд хэдэн хувийн байгууллагууд тусалж дэмжсэн байна.

Танхимыг тохижуулах ажлыг зургаан сарын турш хийсэн ба 200-300 орчим үзвэрүүдийг дэлгэсэн аж. Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Дараагийн удаа бид дунд төрмөлийн эрин, дөрөвдөгчийн галавыг харуулсан танхимуудыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. 2020 оноос өмнө ашиглалт орно” гэв. Түүний хэлснээр өнгөрсөн гурван 7 хоногийн хугацаанд тус музейд 20 сая төгрөгийн ашиг орсон ба өдөрт 200-300 гаруй хүүхэд, 100 гаруй жуулчин үйлчлүүлж байгаа аж.

“2013 оноос хойш хагас тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн ба давтагдсан тоогоор 1 сая гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн” хэмээн Э.Жавзмаа нэмэв.

Үлэг гүрвэлийн төв музей нь

2016 онд “Цэрдийн галавын гайхамшиг”,

2017 онд “Дунд төрмөлийн эрин”,

2018 онд “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн танхим”-ыг нээсэн юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ