СИБИРИЙН ТҮЙМЭРТ 2 САЯ ГА ТАЛБАЙ ШАТАЖ БАЙНА
Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарч буй гал түймэр 2 сая гаруй га талбайг хамарчээ. Нэн ялангуяа 784 мянга орчим га зэрлэг тундрийн, мөнх цаст нутаг сүйдэж буй нь байгальд нөхөн сэргээгдэшгүй их гарз болж байгаа юм.
Сибирь бол дэлхийн хойд хагасын уушги гэгддэг нутаг билээ. Гэвч сүүлийн хэдэн жилийн ган, хуурайшилт, түймрээс болж хуш, нарс, шинэс моднууд үнс болон хувирч байна. Тухайн бүс нутагт хүн бараг суурьшдаггүй, түймэр хүмүүсийн суурин, стратегийн байгууламжид хүрэхгүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлсэн бөгөөд түймрийг унтраах зардал хэт их гарна хэмээн үзжээ.
ФОТО: ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙД ШИНЭ ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Үлэг гүрвэлийн төв музейд “Эрт төрмөлийн эрин” танхим өнөөдрөөс нээгдлээ. Үлэг гүрвэлийн төв музейн концепцод тусгасны дагуу нийт 9 танхим ашиглалтад оруулахаас ийнхүү тав дахь танхимаа нээж буй юм.
Шинээр нээгдэж буй танхимд геологийн хөгжлийн эрин, галавуудад амьдарч байсан эртний амьтан, ургамал, тэдгээрийн үүсэл, хөгжлийг харуулсан баримал, зураг, чулуужсан олдворуудыг дэлгэн үзүүлжээ. Зарим баримал, зургуудыг сэргээн засварласан бөгөөд хэд хэдэн хувийн байгууллагууд тусалж дэмжсэн байна.
Танхимыг тохижуулах ажлыг зургаан сарын турш хийсэн ба 200-300 орчим үзвэрүүдийг дэлгэсэн аж. Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “Дараагийн удаа бид дунд төрмөлийн эрин, дөрөвдөгчийн галавыг харуулсан танхимуудыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. 2020 оноос өмнө ашиглалт орно” гэв. Түүний хэлснээр өнгөрсөн гурван 7 хоногийн хугацаанд тус музейд 20 сая төгрөгийн ашиг орсон ба өдөрт 200-300 гаруй хүүхэд, 100 гаруй жуулчин үйлчлүүлж байгаа аж.
ДЭЛХИЙН БАНКНААС 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ БАТАЛЛАА
Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг батлав.
Дэлхийн Банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих хөтөлбөр (ЭЗУДХ) нь цуврал хөтөлбөр бөгөөд 2017 оны арван нэгдүгээр сард эхний хөтөлбөр (ЭЗУДХ-1) нь батлагдсан.
Энэ удаагийн хөтөлбөр (ЭЗУДХ-2) өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.
Х.БАТТУЛГА: МОНГОЛ АМЕРИКИЙН ХАРИЛЦААГ “ШИНЭ ТҮВШИН”-Д ГАРГАЖ, БИД УЛАМ ОЙР, НЯГТ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн ирж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо. Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Стратеги, олон улсын судалгааны төвийн Ерөнхийлөгч Жон Хамри угтаж, хоёр улсын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байгаад талархал илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгчийн хэлэх үг бүр нь чухал тул энэ удаагийн ярилцлагаас хоёр улсын харилцааны ирээдүйн чиг хандлага болоод АНУ дахь айлчлалын талаар тодорхой ойлголттой болно гэсэн өндөр хүлээлттэй байгаа гэсэн юм.
“Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр өрнөсөн уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцлоо.
О.ДӨЛГӨӨНИЙ ДУРСГАЛД ЗОРИУЛАН ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “ЗУЛ ӨРГӨХ ЁСЛОЛ’-ыг 2019 оны наймдугаар сарын 3-ны 20 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулахаар болжээ. О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ч өвчинтэйгөө тэмцсээр бурхны оронд заларсан юм.
Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь оролцоно. Энэхүү арга хэмжээнд олон нийтийг өргөнөөр хамрагдахыг урьжээ.