Нийслэлийн ЗДТГ ЖАЙКА Олон улсын байгууллага болон хамтран "Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрт DPF (Diesel Particulate Filter) тортог шүүгч суурилуулж хөдөлгүүрээс ялгарах тортогжилтыг бууруулах туршилтын төсөл" хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийлүүлж буй дизелийн тортогийн шүүлтүүр хүлээлгэж өгөх ёслол Хангарьд ордонд эхэллээ.
Улаанбаатар хотын нөхцөлд нийцүүлэн Япон улсын дэвшилтэт технологийг ашиглан дизель хөдөлгүүрт автобуснаас ялгарах тортогийг бууруулах зорилгын хүрээнд Комотек корпораци болон Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн тээврийн үйлчилгээний газар, Агаарын бохирдолтой тэмцэх газрууд хамтран төслийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд автобуснаас ялгарах тортогжилтийг бууруулах DPF-ын туршилт, дизель хөдөлгүүрийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ болон Япон улсын туршлагын талаарх танилцуулга семинарыг зохион байгуулах зэрэг олон ажил амжуулжээ.