-Намын санхүүжилтийг ил болгох ёстой гэж хүн бүхэн ярьдаг. Яаж тэр вэ гэдгийг харин хэн ч ярьдаггүй. Намын санхүүжилтийг яаж ил болгох вэ?
-Улстөрийн нам хаанаас санхүүжих ёстой юм бэ гэдэг асуудал сонгуулийн болон сонгуулийн бус үед яригдана. Мэдээж хаа нэгтэйгээс санхүүжих л ёстой. Гэхдээ санхүүжилт нь нээлттэй, “цэвэр” эх сурвалжтай байх ёстой. Хаанаас санхүүжихийг шийдсэний дараа олсон мөнгөө юунд зарцуулах вэ гэдгийг хянах нь зүйтэй. Сонгуулийн зардал жилээс жилд огцом нэмэгдэж байна. Одоогоор манай улсад сонгуулийн бус үеийн намуудын зардлын хяналт огт алга. Улстөрийн намын тухай хууль шинэчлэгдэхгүй явсаар өдийг хүрсэн. Одоо шинэчлэлтийг ярьж байгаа ч Үндсэний хуулийн өөрчлөлтийг хараад хүлээзнэсэн байдалтай байна. 2015 оны Сонгуулийн тухай хуулиар төрийн аудитад нэлээд их хэмжээний эрхийг өгсөн. Гэвч 2016, 2017 оны сонгуулиудыг аваад үзвэл аудит бэлтгэлгүй байна. Баруунд сонгуулийн тайланг цахимаар хүлээн авч, хүн бүхэн тэр тайланг үзэх боломжоор хангадаг. Тэр нь сонгогчдод сонголтоо хийхэд хүртэл тус болдог. Гэтэл манайх маш их хоцрогджээ. 2020 оны сонгуулиас өмнө тайланг хүлээж авдаг нэгдмэл маягттай болох, зөвлөн туслах, гарын авлагаар хангах зэрэг үйл ажиллагааг хийхээр бэлтгэж байгаа болов уу.
-Гэтэл аудитын байгууллага 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланд хийсэн үнэлгээгээ “улсын нууц” хэмээн зарлаад, олон нийтэд мэдээлээгүй. Тэгэхээр 2020 оны УИХ-ын сонгуульд ч мөн энэ байдлаар хандахгүй гэх аргагүй байх шиг?
-Уг нь манай улсад байгууллагын болон төрийн нууцын тухай хууль байгаа. Энэ хуульд улсын нууцад юуг оруулах вэ гэдгийг заачихсан. Энэ хуулин дээр үндэслээд харвал аудитын газрын шийдвэр нь хууль зүйн үндэслэл султай буюу хуульд “сонгуулийн зардлыг улсын нууцад тооцно” гэж заалт байхгүй. Татвар төлөгчийн мөнгөөр хийсэн бүх үйл ажиллагааны талаарх мэдээллийг сэтгүүлч гэлтгүй хүн бүхэн авах, мэдэх эрхтэй.
-Манай хоёр нам сонгуульд ямар хэмжээний мөнгө зарцуулдаг талаарх алхамчилсан судалгаа байдаг уу. Жишээ нь, эхлээд нам доторх сунгаанд нэр дэвшигч ойролцоогоор тэдийг зарцуулна, дараа нь нэр дэвших үйл ажиллагаанд тэдийг зарцуулна гэх мэтээр УИХ-д тухайн гишүүн тэдэн төгрөгний зардал гаргаж хүрлээ гэх судалгаа байдаг уу?
-Ийм судалгаа хийхэд маш төвөгтэй. Яагаад гэвэл мэдээлэл ил тод биш, дутуу. Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын тайланг намууд СЕХ, Төрийн аудитад өгдөг. Энэ бол худлаа тайлан гэдгийг бүх талууд мэддэг. Худлаа гэдгийг нь мэдсээр байж хяналтын байгууллагууд нь хүлээж авдаг. Үнэндээ, монголын ард түмэн УИХ-д сууж байгаа буюу төрийн эрх баригчид нь хаанаас санхүүжээд, хэний нөлөөнд автсан байх боломжтой вэ гэдгийг шудрагаар тогтоох нөхцөл алга.
-Ямар гээчийн өр ширэнд орж тийшээ хүрч байгааг мэдэхгүй?
-Энэ бол маш эрсдэлтэй. Үүнээс үүдээд авлига ихээр гарч байна. Төрийн албыг наймаалцаж байж нам сонгуулийнхаа кампанит ажлын зардлыг гаргалаа л гэж байна. Халааснаасаа их хэмжээний зардал гаргаж сонгогдсон гишүүд төрийн эрх барих байгууллагыг ашиглаж авлига авч байна гэх олон асуудал урган гарч байна. Үүний эх суурь нь улстөрчид, улстөрийн намууд хаанаас санхүүжиж байна вэ гэдэг л болоод байгаа юм.
-2016 оны УИХ-ын сонгуулиар СЕХ-нд намуудын өгсөн орлого, зарлагын тайлан дээр МАН 4,1 тэрбум төгрөгийн орлого олж, зарцуулсан нь 4,1 тэрбум төгрөг. Үүнээс иргэдээс очсон хандив нь 3,2 тэрбум төгрөг байна. АН-ын тайланд иргэдээс 817 сая төгрөг хандиваар авч нийт 3,1 тэрбум төгрөгийн орлого олж, 3,1 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Хүн харахад яв цав таарсан тайлан байна. Та 2020 оны сонгуульд өөрчлөгдөх байх гэж ярьлаа. Яг юугаараа өөр болно гэж?
-Сонгуулийн тухай хуулийн төслийн хэд хэдэн хувилбар одоогоор яригдаж байна. Санхүүжилтийн хэсгийг нь харсан. Намуудад сонгуулийн зардлын данс гэдэг нь байнга байхаар 2015 онд хуульчилсан. Энэ зардлын дансны орлого, зарлагыг сонгуулийн бус үеэр олон нийтэд мэдээлж байх гэсэн шинэ заалт орсон байна лээ. Энэ их дэвшилттэй шүү. Намын санхүүжилтийг зөвхөн төр хянах нь учир дутагдалтай. Энэ санхүүжилтийг сэтгүүлчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хянаж байх хэрэгтэй. Тал талаасаа хяналт тавьж байж, тайлан доторх эргэлзээтэй тоо баримтыг нийгмээрээ мэдэж байх ёстой.