Улаанбаатарт инфляц 9.6 хувьд хүрэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-08-01 16:30 GMT+8
Улаанбаатар хотын инфляци /Эх сурвалж: ҮСХ/

Инфляц зургаадугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 9.6 хувь байв. Хувцас, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь улсын инфляц өмнөх сараас нэмэгдэхэд нөлөөлжээ. 

Улсын инфляц 2017 оны тавдугаар сараас хойш Улаанбаатар хотын инфляциас бага байна.  Хүнс, хувцас, орон сууц, ус, цахилгаан, хатуу түлшний бүлгийн үнийн өсөлт орон нутагт Улаанбаатартай харьцуулахад бага байгаа нь энэхүү зөрүүг үүсгэжээ. 

Улаанбаатарын жилийн инфляци өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдлээ.  Үүнд голлох нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнүүд нь мах, импортын бараа байна.  Түүнчлэн дотоодын аялал жуулчлалын үйлчилгээний үнэ огцом өссөн бол, хатуу түлш, шатахууны үнийн нөлөө өндөр хэвээр байна.

Өмнөх сард нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалж махны үнэ өсөн, үнэ буурахгүй байснаар инфляцид үзүүлэх нөлөө 0.6 нэгж хувиар нэмэгдэв. Махны нийлүүлэлт зургаадугаар сараас нэмэгдэж, үнэ буурдаг хандлагатай. Гэвч энэ зун болон өмнөх жилийн мөн үед ийнхүү нийлүүлэлтийн шалтгаантай үнэ буурдаг чиглэлээс эсрэг байна.

Төг/кг

5 сар

6 сар

7 сар

5 сар

6 сар

7 сар 27 

2018

2019

Хонины мах, ястай

7488 (+2.7%)

7514 (+0.3%)

7533 (+0.3%)

9777 (+12.3%)

10432 (+6.7%)

10104 (-3.1%)

Үхрийн мах, ястай

8463 (+1.2%)

8733 (+3.2%)

9082 (+4.0%)

10904 (+13.1%)

11702 (+7.3%)

12380 (+5.8%)

Үхрийн мах, цул

10118 (1.7%)

10535 (3.4%)

10814 (2.6%)

13172 (+11.6%)

14230 (+8.0%)

14777 (+3.8%)

Адууны мах

6075 (+0.0%)

6275 (+3.3%)

6831 (+8.9%)

8108 (+20.6%)

9071 (+11.9%)

9274 (+2.2%)

Ямааны мах

5039 (-4.2%)

5188 (+3.0%)

5504 (+6.1%)

7747 (+21.1%)

8724 (+12.6%)

8472 (-2.9%)

Хүснэгт 2: Дотоодод борлуулж буй махны сарын дундаж үнэ, сарын өсөлт

Импортын бараа, тэр дундаа хувцасны бүлгийн үнэ өсч, инфляцийн 2.1 нэгж хувийг бүрдүүлж байна (Зураг 1).  Харин хатуу түлшний үнэ (түлээ) оны эхний 8 сард буурдаг хандлагатай ч 5, 6 дугаар саруудад хэвэндээ байснаар инфляцид үзүүлэх нөлөө нь 0.9 нэгж хувь байна. 

Шатахууны хилийн үнэ газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийн савлагааг даган өөрчлөгдөж байгаагаас дотоодын шатахууны үнэ 4, 5 дугаар саруудад өссөн. Харин  тавдугаар сарын дундаас газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ буурч эхэлснээр зургаадугаар сард дотоодын шатахууны үнэ 30-40 төгрөгөөр буурав.

Манай улсын аялал жуулчлалын идэвхтэй улирал зургаадугаар сараас эхэлдэг. Үүнийг даган дотоодын аялал жуулчлалын үнэ өсөх хандлагатай байдаг. Тайлант сард дотоодын аялал жуулчлалын үнэ өмнөх сараас 56.8 хувиар огцом өсч, инфляцид үзүүлэх нөлөө нь 0.4 нэгжээр нэмэгдлээ. 

Дээрхээс бусад бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй өөрчлөлт багатай байж инфляцид үзүүлэх нөлөө нь тогтвортой байна.

[1]Ерөнхий инфляцийг мах, махан бүтээгдэхүүн, махнаас бусад хүнс, шатахуун, төрийн зохицуулалттай үйлчилгээ болон бусад гэсэн хэсгүүдэд хуваасан.  Бусад хэсгийг дотор нь импортын бараа, дотоодын бараа болон дотоодын үйлчилгээ гэсэн бүлэгт хувааж тооцов.

[2] Тавдугаар сараас хатуу түлшний бүлэг дэх түүхий нүүрсний индексийг сайжруулсан түлшээр сольж байгаа бөгөөд ҮСХ-ноос эдгээр бүтээгдэхүүнүүдийн үнэ нь ойролцоо түвшинд байгаа тул өмнөх индексээс үргэлжлүүлэн залгахаар болсон байна.

Эх сурвалж: Монголбанк

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ