Хөвсгөл аймагт Гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-02 14:58 GMT+8

Эрүүл мэндийн яам болон ГССҮТ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Орон нутагт гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төсөл долоодугаар сараас Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж, гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, ГССҮТөвийн ерөнхий захирал, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын удирдлагууд оролцсон байна.

ГССҮТ-ийн яаралтай тусламжаар сүүлийн гурван жилийн дунджаар жилд 91600 иргэн үйлчлүүлснээс 12 324 буюу 13.5 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байжээ. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгээс санаачлан 2019 оноос эхлэн уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийг эхлүүлж өнгөрсөн нэгдүгээр сард Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Гэмтлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар багаараа ажиллаж таван сарын хугацаанд орон нутгийн иргэдэд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж, эмч мэргэжилтнүүдийг сургасан.

Тэд энэ хугацаанд 2567 иргэнд үзлэг оношилгоо хийснээс 135 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийжээ. Хэрэв 2567 үйлчлүүлэгч ГССҮТ-д ирж гэмтэл согогийн тусламж үйлчилгээ авсан бол зөвхөн унааны зардалд 236 812 000 төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Мөн байр, хоол болон бусад урсгал зардалд дээрх мөнгөн дүнгээс хэд дахин их хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн нь уг төслийн үр дүн хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ