Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар долоодугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав.
Тунхаглалыг ЭНД дарж уншина уу.
60 САЯЫН АВЛИГА АВААД 6 САЯАР, 700 САЯЫН ХАХУУЛЬ АВААД 40 САЯАР ТОРГУУЛЖЭЭ
АТГ сар бүр хэвлэлийн хурал зохион байгуулдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар болсон хурлаар төрийн алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгийг авлигад авсныг нотлох бичлэгийг ил болгов. Бичлэгт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаяр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга А.Аззаяа, Баярсайхан нарын албан өрөөнд хийж буй бичлэгийг харуулжээ. Ингэхэд тэдний албан өрөө, гэрээс их хэмжээний бэлэн мөнгө гарчээ.
Бичлэгийг ЭНД дарж харна уу.
ЭНЭ ЖИЛЭЭС ЭХЛЭН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙГ ЖИРИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА
2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын жирийн сургуулиудад тэгш хамруулан сургана. Тухайн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрогт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байвал ердийн сургуулиуд авч суралцуулах үүрэг хүлээж байна.
Тиймээс багшийг бэлтгэх, хамран сургах тойргийн судалгаа хийж, тухайн хүүхдийн бэрхшээлд нийцүүлэн сурах боломжоор хангах үүргийг сургуулиуд хүлээж байна.
Тухайлбал, хамран сургах тойрогт нь харааны бэрхшээлтэй хүүхэд байвал баррель үсгийн сурах бичиг, сонсголын бэрхшээлтэй хүүхэд байвал дохионы хэлний багшаа бэлтгэх, тэргэнцэртэй хүүхэд байвал орц, гарц шатаа бэлтгэх зэргээр сургуулиуд ажиллаж байгаа хэмээн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ярив.
ДЭЛХИЙН БАНКНААС 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ БАТАЛЛАА
Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам. долларыг батлав.
Дэлхийн Банкны Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих хөтөлбөр (ЭЗУДХ) нь цуврал хөтөлбөр бөгөөд 2017 оны арван нэгдүгээр сард эхний хөтөлбөр (ЭЗУДХ-1) нь батлагдсан.
Энэ удаагийн хөтөлбөр (ЭЗУДХ-2) өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгаа юм.
СИБИРИЙН ТҮЙМРИЙН 84 ГОЛОМТЫГ ХОЁР ХОНОГТ УНТРААЖЭЭ
Оросын Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүн сүүлийн хоёр өдөрт 113,000 га талбайг хамарсан 84 түймрийн голомтыг унтраажээ. Сибирийн ойн түймрийг унтраахаар 9,000 мянган хүн, 2,800 машин техник ажиллаж байгаа юм.
Ил-76 онгоцны бүрэлдэхүүн 34 удаагийн нислэгээр 1,400 тонн, Ми-8 цэргийн нисдэг тэрэг 550 тонн усыг түймрийн голомтуудад цацсан байна. Ойн түймрийн улмаас Эрхүү, Красноярскийн нутаг дэвсгэр болон Буриад, Якутскын зарим хэсгээр онц байдал зарлаад байгаа юм.
ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА АСАН Р.ОНОНГИЙН 644 САЯ ТӨГРӨГИЙН БАЙРЫГ ХУРААН АВЧЭЭ
Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг АТГ 2017 онды аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Гэвч Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД В ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХАРЬЯА ДҮҮРГИЙНХЭЭ ЭМНЭЛЭГТ ХИЙЛГЭНЭ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд гепатит В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт хийдэг. Тус төв саяхнаас Улаанбаатар хотын иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд уг дархлаажуулалтыг хийлгэх өөрчлөлт оруулж, ХӨСҮТ-дөө зөвхөн орон нутгийн иргэдэд дархлаажуулалт хийхээр шийдвэрлэжээ.
В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтын гурван тунт вакциныг хооронд нь тодорхой хугацааны зайтай хийдэг бөгөөд нэг тун нь 5000 төгрөгийн төлбөртэй. Иргэд төлбөрийг Төрийн банкны тоот дансанд шилжүүлж, баримтаа эмнэлэгт авчирна хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлэв.