Гадаадад амьдардаг монгол хүүхдүүдэд эх хэлийг нь заадаг багш нарыг сургалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-08-05 09:30 GMT+8

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хилийн чандад Монгол хүүхдүүдэд монгол хэл соёлын сургалт явуулдаг багш нарт “Монгол хэл заах арга зүйг дэмжих” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

2018 онд зохион байгуулсан сургалтад нийт 15 багш хамрагдаж байсан бол энэ удаагийн сургалтад АНУ, Швед, Белги, Их Британи, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсаас монгол хүүхдүүдэд эх хэл, соёлын тухай заадаг 14  багш ирж оролцож байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь дадлага ажил голлосон арга зүйн туршлагаа солилцох, энтертайнмент аргаар хүүхдэд монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах аргыг судлахаас гадна өөрсдийн санал бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс цаашид хилийн чандад эх хэл соёлоо бяцхан иргэдэд зааж тэднийг хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа багш нарыгаа чадавхжуулах сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой байна.

БМДИ-ээс энэ удаагийн сургалтыг амжилттай удирдан зохион байгуулсан Сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг Дэлхийн хүүхдийн академийн “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.  

Хилийн чандад монгол хэл, соёлоо таниулах үйлсэд хүчин зүтгэж байгаа багш нар маань эх орондоо зуны дэлгэр цагт амрахаар ирсэн ч уг сургалтад хамрагдаж, бусад багш нараасаа харилцан туршлага солилцож, шинэ мэдлэг, мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа онцолж байлаа.

Эх сурвалж: БСШУСЯ

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 458 санал өгсөн байна.

Дээшээ