Хэн зам тээврийн осол хамгийн их үйлддэг вэ?
Хэрэв та эмэгтэйчүүд л биз дээ гэж бодож байгаа бол эндүүрч байна. Ослын дийлэнхийг эрчүүд үйлддэг гэдгийг албан статистик батлан харуулав. Гэтэл олон нийтийн дунд байдаг түгээмэл ойлголтоор бол эмэгтэйчүүд техникийн мэдлэг тааруу, баримжаа муутай, машин барихдаа тааруу. Хэрэв таны урд яваа машин удаан явбал арын жолооч “Ээ энэ бээвэгнээд, хөдөлж ядаад байх юм. Хамаг цаг барчихлаа. Машин барьж чадахгүй бол яах гэж барьдаг байнаа. Эмэгтэй жолооч байхаас гарцаагүй” гэх мэтээр шүүмжилдэг.
Гэтэл удаан хойрго гэж загнуулдаг эмэгтэйчүүд зам тээврийн осол гаргах нь бага. Тэд илүү хариуцлагатай жолооч нар байна.
Хамгийн харамсалтай нь зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дийлэнхийг мөн л 18-34 насны залуус эзэлжээ.
Зам тээврийн осол үйлдсэн хүмүүсийн 88 хувь нь эрчүүд, 12 хувь нь эмэгтэйчүүд байгааг Тээврийн цагдаагийн алба судалгаагаар тогтоожээ. Мөн осол гаргасан эрчүүдийн дийлэнхийг буюу 69 хувийг 18-33 насны залуус эзэлсэн байх юм. Тэгэхээр 33-аас дээш насны эрэгтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо эмэгтэйчүүдийн адил илүү хариуцлагатай, хашир ханддаг байна. Тэдний олон жил жолоо барьсан туршлага ч үүнд нөлөөлөх нь гарцаагүй.
Залуус зам тээврийн ослыг олноороо үйлдэж байгаа шалтгаан нь жолооны курсуудын сургалтын чанар хангалтгүй, Зөрчлийн хууль “зөөлдсөн” зэрэг юм. Мөн хувиараа машин барьж, такси үйлчилгээ үзүүлдэг иргэд осол их гаргадаг аж. Тодруулбал эрхэлсэн ажилгүй, хувийн машинаараа хүн тээвэрлэдэг, албан ёсоор такси үйлчилгээний зөвшөөрөл аваагүй иргэд гэсэн үг юм.
Харин бид хүссэн газраасаа гараа өргөн, таарсан машинаараа үйлчлүүлэх нь түгээмэл. Иймд аюулгүй байдал, эрүүл мэндээ эрхэмлэн нийтийн тээвээр, албан ёсны эрх авсан такси компаниар үйлчлүүлэх нь зөв юм.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ХОХИРОГЧИД ЯМАР ГЭМТЭЛ АВДАГ ВЭ?
Хохирогсдын гэмтэл авсан байдлаас үзвэл толгой, чээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлжээ. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтойг, учирсан гэмтэл хүнд байгааг харуулна.
Хүний амь нас хохирсон осол 7-8, аравдугаар саруудад их бүртгэгддэг. Энэ үеэр аялал зугаалга, амралтаар явах иргэдийн тоо өсдөг шүү дээ. Жил бүрийн энэ саруудад хүний амь нас илүү их хохирол байдал давтагдсаар байгаа юм.
Хамгийн харамсалтай нь зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дийлэнхийг мөн л 18-34 насны залуус эзэлжээ. Уг нь тэд дөнгөж амьдралд хөл тавьж буй, гэрлээд удаагүй, их сургуулийн дипломаа гардаад хэдхэн хоносон эсвэл залуухан аав нар. Өнгөрсөн онд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон 5323 иргэний 34 хувь буюу 1812 нь 18-34 насныхан байжээ. Залуу жолоооч нар хурд хэтрүүлэх алдааг хамгийн түгээмэл гаргадаг. Уг нь хурдаа нэг км/цагаар бууруулахад л ослын тоо 4-5 хувиар буурдаг байна.
ЗАЛУУ ЖОЛООЧ НАР ЯМАР АЛДААГ ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ ВЭ?
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 29474 зам тээврийн ослын 97 хувь нь жолооочийн буруугаас болжээ. 2 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0.2 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалжээ. Тэгвэл залуу жолооч нар машин жолоодох үедээ ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?
- Согтууруулах ундаа хэрэглэсэн,
- Гадны гэрэл хэрэглэсэн,
- Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон,
- Анхаарал болгоомжгүй,
- Зогсоох арга хэмжээ аваагүй,
- Уулзвар нэвтрээгүй,
- Гэрэл дохио зөрчсөн,
- Эргэх үйлдэл хийхдээ,
- Зай тохируулаагүй,
- Гүйцэж түрүүлэх явцдаа,
- Эсрэг урсгал руу орсон,
- Эгнээ байр буруу эзэлсэн,
- Хүн ба тээвэрлэх журам зөрчсөн,
- Ухрах үйдэл буруу хийсэн.
Японы ЖАЙКА байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах төсөл анх удаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд рэппэр Gee, дуучин Наки нартай хамтран “Happy аав” дууг бүтээсэн нь шинэлэг санаа байв. Учир нь өнөөг хүртэл зам тээврийн ослын хор уршгийн талаар телевизийн нэвтрүүлэг, богино кино, зурагт хуудас хэвлэн тараах гэх мэт маш олон ажлыг хэрэгжүүлсэн. Харин урлагаар дамжуулан, залуусын сонсох дуртай дуучдаар дамжуулан мессеж хүргэх санаа анхных гэхэд болно.
ТА АЯН ЗАМДАА САЙН ЯВААРАЙ.