Улаанбаатар хот дахь нийтийн эдэлбэр 32 байршлыг зарлалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-05 11:25 GMT+8

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа.

Цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамир хийх талбай, авто зогсоол, оршуулгын газар гэх мэт газрын нийтийн эдэлбэр газар хэмээн үздэг байна. НИТХ-аас нийслэлийн иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай боломжоор хангахын тулд нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулж байгаа бөгөөд энэ удаа 32 байршил дахь нийтийн эзэмшлийн талбайг зарлав. Ийн зарласан нь нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн, ААН-д алдахаас сэргийлэх, нийтээрээ хяналт тавих давхар зорилготой аж.

Төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж нийтээр эзэмших хэд хэдэн газрыг бусдад эзэмшүүлсэн тогтоолыг НИТХ-аас хүчингүй болгожээ. Үүнд:

  • УДЭТ-ын өмнөх талбайг Улаанбаатар капитал компанид 15 жил эзэмших эрх өгсөн байсныг хүчингүй болголоо
  • Сүхбаатарын талбайн өмнөх авто зогсоол бүхий газар
  • Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутан дэвсгэр тэмээтэй хөшөөний талбай гэх мэт багтжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ