Говь ХК Америкийн зах зээлд хөл тавилаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-08-05 14:27 GMT+8

АНУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалаар яригдах гол сэдвүүдийн нэг нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр АНУ руу нэвтрүүлэх талаарх яриа хэлэлцээр байв. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын хувцас үйлдвэрлэлийн салбарт шинээр 40 мянган ажлын байр нэмэгдэж, 200 мянган малчны орлого нэмэгдэх аж.

Байгалийн цэвэр алт хэмээгдэх ноолуурын түүхий эдийн 48%-ийг Монгол улс дангаар бэлтгэдэг бөгөөд нийт бэлтгэгдсэн түүхий эдийн ердөө 15%-ийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Ноолууран бүтээгдэхүүн худалдан авах чадвараараа дэлхийд 2-рт бичигддэг АНУ-д гаалийн татваргүй сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлснээр МУ-ын эдийн засгийг төрөлжүүлэх том боломж нээгдэх юм.

Дээрх үйл явдалтай зэрэгцэн Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох Говь ХК нь ирэх 9-р сард АНУ-ын Лос Анжелес хотод “GOBI CASHMERE USA” хэмээх цоо шинэ салбараа нээхээр болжээ. Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан хэлэхдээ:

Говь ХК нь Монголын уламжлалт мал аж ахуйн үнэт түүхий эдийг ашиглан дэлхийн жишигт нийцсэн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ. Уг хуулийн төсөл хэрэгжснээр хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжиж, цаашдын харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Лос Анжелес хотноо шинэ салбараа нээж байгаа нь АНУ-ын хэрэглэгчдэд илүү ойртож, монгол ноолуурын гайхамшгийг мэдрүүлэх гэж байгаадаа баяртай байна" гэжээ.

Одоогоор Говь ХК нь АНУ-ын Чикаго, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотуудад фрайнчайз дэлгүүртэй ба шинээр нээгдэж буй салбар компани нь АНУ-ын хэрэглэгчдэд онлайн худалдаагаар бүтээгдэхүүнээ хүргэхэд голлон анхаарч ажиллах юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ