Цэцэрлэгийн цахим бүртгэлд 23.000 гаруй хүүхдийг бүртгээд байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-08-05 14:30 GMT+8

2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09:00 цагаас эхэлж  www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар авч байгаа билээ. 

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг  наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гараг буюу наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдээд байна.

Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүрээнд “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25 мянга гаруй хүүхэд багачууд, мөн тооны эцэг эх, асран хамгаалагч, 2600 гаруй багш хамрагджээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ