Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууцыг түрээслэн суух хүсэлтэй иргэдийг 14 хоногийн турш цахимаар бүртгэж, энэ сарын 5-нд бүртгэл дууслаа. 35058 иргэн цахимаар бүртгүүлснээс:
- Залуу гэр бүл гэсэн ангилалд 4342 иргэн,
- Төрийн албан хаагч 6542,
- 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 960
- Хувийн хэвшилд ажилладаг иргэн 9549
- Өрх толгойлсон эцэг эх ангиллад 3148
- Ахмад настан 7166
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг асардаг гэр бүл гэсэн ангилалд 3134
- Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.
Бүртгэлээс хоцорсон гэж иргэд өнөөдөр олноор хандаж байна. Бүртгэлийн мэдээллийг хэвлэл мэдээллээр хангалттай сурталчилсан тул дахин бүртгэх боломжгүй. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг Сонгон шалгаруулах комисс маргааш хуралдана.
Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байсан иргэдийг эхлээд түрээсийн орон сууцанд хамруулна. Орон сууцтай иргэдийг хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
Цахим бүртгэлд бүртгэсний дараа холбогдох материалыг бүрдүүлнэ. Шаардлага хангасан иргэдэд мессэж явуулна. Мессэж авсан иргэд гурав хоногийн дотор холбогдох материалыг бүрдүүлж өгөх ёстой хэмээн НОСК-иас мэдээлэв.
Түрээсийн орон сууцанд хамрагдах журамтай танилцах бол ЭНД дарна уу.