ФОТО: "Бид хошин шогийн мэдрэмжтэй тулдаа энэ хотын гамшгуудыг тэсэн гарч байна"

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс GoGo.mn

2019-08-06 15:45 GMT+8

Улаанбаатар хот өвөлдөө утаанд баригдаж, хавар намартаа шороонд дарагдаж, зундаа усанд живдэг болоод уджээ. Бас бид ч дасжээ.

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны усыг хотынхон маань "бид далайд гарцтай боллоо", "венец явах шаардлагагүй боллоо", "хотын А бүс рүү нэвтрэх завины зөвшөөрөл байна уу" гэхчлэн хошин шог болгон ярьж буйдаа л энэ бүх гамшгийг эерэгээр даван туулж байна.

Гол нь бид хэдий хүртэл ийм байдлыг тэвчих вэ?

Хотын даргын амнаас "Ойрын ... жилдээ хотын замууд ус зайлуулах хоолойтой болгоно" эсвэл "өнөөгийн нөхцөл байдалд иргэд та бүхнээсээ уучлалт хүсч байна" гэдэг ч юм уу олигтой үг огт гарахгүй юм. Бид "уртын харайлт" хийгээд л амьдраад байх ёстой юм шиг, энэ нь байдаг л хотын амьдрал мэт он жилүүд цаашид ч хөврөх нь гэж бодохоос аймаар санагдана.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ