Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хүрэл медаль хүртлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-06 17:16 GMT+8

Францын нийслэл Парис хотод  2019 он долоодугаар сарын 21- 30-нд Олон улсын химийн 51 дэх олимпиад боллоо.

Олимпиадад 80 улсын баг буюу 309 сурагч оролцсон ба 
Монголын багаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин хүрэл медаль хүртсэн байна.

Олон Улсын Химийн 52 дахь олимпиад 2020 оны долоодугаар сарын 07-16-ны хооронд Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдана.

Байгалийн ухааны бусад төрлийн олимпиадуудтай харьцуулахад химийн олимпиадад сорилын тэмцээн явагддаг учир Монгол Улсыг төлөөлөн оролцсон багийн бэлтгэлийг чанаржуулахын тулд материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байна. Сорилын тэмцээн нь нийт онооны 40 хувийг эзлэх тул манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн олборлолт, баяжуулалт болон бусад хими болон материалын боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд дэмжин ажиллавал илүү амжилт гаргах боломжтой хэмээн багш нар үзэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 472 санал өгсөн байна.

Дээшээ