2019.08.06: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-06 17:50 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

-ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч О.Энхжаргалтай тэмбүү өвчний талаар ярилцлага манай сайтад өгсөн юм. Тэрбээр, Монгол Улсын статистик тоон мэдээллийг харахад сүүлийн хэдэн жил тэмбүү өвчний тархалт тогтвортой өндөр түвшинд байна.

Монгол Улс 1996-2021 оны хооронд “Халдварт өвчнийг хянах, сэргийлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүн дотор бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа мөн орох бөгөөд халдварыг бууруулах, цаашид устгах зорилготой гэв.

-Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-нд Польшийн нийслэл Варшав хотноо боллоо. Энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, 65 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.


-Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орж, хотын замуудын чанарыг шалгаж байна.

Усархаг бороо ирэх долоо хоногийг хүртэл орно хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. 

-
Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших Өгий нуурын нутаг Урд мэргэн шанаа гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин 08.04-ний өдрийн 21:50 цагт шатсаныг амрагчид унтраажээ.

Уг байшинд Булган аймгаас нийслэлийн Налайх дүүрэг рүү явах замдаа амарч явсан нийт 15 хүн байснаас 5-73 насны 12 иргэн түлэгдэж, 3 настай хүүхэд нас барсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.  

-Францын нийслэл Парис хотод 2019 он долоодугаар сарын 21- 30-нд Олон улсын химийн 51 дэх олимпиад боллоо. Олимпиадад 80 улсын баг буюу 309 сурагч оролцсоноос 37 сурагч алтан медаль, 64 сурагч мөнгөн медаль, 95 сурагч хүрэл медаль, 23 сурагч тусгай байр тус тус эзэлжээ.


Монголын багаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин хүрэл медаль хүртсэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ