Эхийн сүүгээр хоолловол халдвараас шалтгаалах эндэгдлийг 88 хувиар бууруулдаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-08-07 09:15 GMT+8

Дэлхийн 170 гаруй оронд жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт энэхүү өдрийг тэмдэглэдэг байна.

Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход эцэг хүний дэмжлэг чухал” уриан дор  ЭМЯ, НҮБ-ийн хүүхдийн сан, НЭМҮТ-тэй хамтран одонтой ээжүүдийн төлөөлөл, аавуудын төлөөлөл, ахмад үеийн төлөөллүүд уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Эрүүл  мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн:
-Хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь маш олон ач холбогдолтой. Эцэг хүний дэмжлэг, үүрэг хүүхдийг эрүүл саруул өсөн торниход эерэг нөлөөтэй. Аавууд хүүхдээ өсгөхөд оролцоотой байснаар эх хүн сэтгэл санаагаар тайван мөн хүүхдийн хүмүүжилд чухал ач холбогдол үзүүлнэ. Гадаадаас импортоор орж ирж байгаа сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эхийн сүү шиг гэдэг боловч түүнийг орлох ямар ч бүтээгдэхүүн энэ дэлхий дээр байхгүй юм.

 НҮБ-ийн хүүхдийн сангийн мэргэжилтэн Л.Мөнхжаргал:
-Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа бие махбодид нь өөрчлөлт гарч амархан ядардаг, хүүхдийг эрүүл  өсөж торниход эцэг эхийн аль алиных нь үүрэг оролцоо чухал. Нөхөр, гэр бүлийн дэмжлэг туслалцаа, асаргаатай орчинд байгаа эх хүн бусад эхчүүдтэй харьцуулахад 2,5%-иар илүү хүүхдээ хөхүүлдэг гэсэн дэлхийн судалгаа байдаг.

Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

  • Нялх хүүхдийн амь насыг аварна
  • Амьсгалын замын халдварт өвчнөөс 32%-аар сэргийлнэ
  • Халдвараас хамааралтай эндэгдлийг 88%-аар бууруулна /3 хүртэлх настай хүүхэд/
  • Төрсний дараа 2-23 цагийн дотор эхийн сүүгээр хооллоход эхний 28 хоногт эндэх тохиолдлыг 57% бууруулна
  • Суулгалт өвчнөөс 54%-аар сэргийлнэ
  • Ээж хөхний хавдраар өвдөх эрсдэл жил бүр 6%-аар буурдаг байна.

Аавуудын төлөөлөл О.Цэнд-Аюуш:
Эхнэртэйгээ ханилаад 10 жил болж байна. Бид одоо 4 хүүхэдтэй. Хүүхэд  эрүүл зөв өсөж торниход эцэг хүний оролцоо маш чухал гэж боддог. Хүүхдүүдээ төрөхөд эхнэрээ унтуулах гэж шөнө босож саасан сүүг нь хүүхдэдээ халааж өгдөг байсан. Бидэнд хоёр талын гэр бүлийнхний оролцоо дэмжлэг их тусалдаг. Тэр ч их нөлөөтэй. Эхийн сүүгээр хооллохыг дэмжих сургалт зөвлөгөөн хийж бусад ээж, аав нарт зөвлөх хэрэгтэй гэж бодож байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ц.Уянга

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ