-Жишээ нь шүүгчийн томилгоогоор?
-Ерөнхийлөгч томилно гэдэг үг Үндсэн хууль дээр байгаа. Гэхдээ уг санаа нь юу вэ гэхээр батламжлах байхгүй юу. Шүүгчийн хараат бус байдлыг бусад инстутээс хараат бус байлгахын тулд, улстөрийн бус албан тушаал буюу Ерөнхийлөгчөөр батламжлагдсан эрх мэдэл шүү дээ гэдгийг л бататгаж байгаа юм. Гэтэл үе үеийн Ерөнхийлөгч нар “надад шүүгчийг томилдог эрх мэдэл байна” гэж андуурч ирсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зааж өгсөн 12 заалт бий. Тэр дотор шүүгчийг томилох бүрэн эрх бий. Үндсэн хуульд шүүгчийг томилно гэж үг байгаа ч батламжлах гэдэг санаагаар оруулсан гэдэг. Б.Чимид гуай ч үүнийг номондоо бичсэн байдаг.
-Ерөнхийлөгчийн төсөл дээр Шүүхийн сахилга хариуцлагын асуудлыг эрхлэх бие даасан байгууллага бий болгох гэж заасан байгаа шүү дээ. Энэ нь шүүгчийг томилохоос гадна, буцаан татах эрх нь Ерөнхийлөгчийн эрх мэдэлд шилжих магадлалтай?
-Ерөнхийлөгчийн өгсөн санал дээр “хариуцлагын хороо шийдвэрлэхгүй. Хариуцлагын зөвлөл нэр бүхий шүүгчийг огцруулъя, түдгэлзүүлье, буцаан татъя гэх эрхийг томилсон надад хариуцуулчих” гээд байгаа нь “шүүхийг бие даасан, хараат бус болгох гээд байна” гэх яриаг нь нотлохгүй байгаа юм. Хэрвээ бие даасан байлгах гээд л байгаа бол өөрөөсөө болон аль нэг инстутээс холдуулах л ёстой.
-Үндсэн хуулийн төслүүдэй холбоотой хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Эдгээр дээр анзаарч байхад аль төсөл дээр нь хуульчид болон судлаачид санал нэгдэж байна вэ?
-Хэлэлцүүлгүүдээс анзаарч байхад иргэд, сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагынхан, улстөрчид маань хүртэл хууль эрх зүйн наад захын мэдлэггүй нь харагдаж байна. Одоо бүр сүүлдээ шүүгчийг ард иргэдээсээ сонгодог болох талаар ч ярьж байна. Шүүгчийн ажил гэдэг бол маш нарийн процесс. Жишээ нь, цахилгаанчныг хэн дуртай нь хийж чадахгүй биз дээ. Гэтэл СӨХ-ны хурал дээрээ оршин суугчид нь ярилцаж байгаад “СӨХ-ныхоо цахилгаанчнаар Дондог гуайг сонгоё. Гэртээ байнга байж байдаг, тохитой томоотой хүн байгаа юм” гээд сонгож болохгүй биз дээ. Ингэвэл өнөөх Дондог гуай ч очиж үхээд, байраараа шатах аюултай.
Шүүгчийг хугацаатай томилдог болъё гэж байна. Харин ч шүүгчийг хугацаагүй буюу тэтгэвэрт гарах хүртэл нь томилно гэдэг шүүхийн хараат бус байдлын баталгаа болдог.
-Харин ч тэгэхээр чинь тэр хүнд хэт их эрх мэдэл өгч байгаа хэрэг биш үү. Би нэгэнт насаараа ажиллах юм чинь яасан ч яахав дээ гэх байдал үүсэхгүй юу?
-Яагаад үүсэхгүй вэ гэхээр хийж байгаа ажил нь байнгын хяналтанд байна. “Яасан ч яадаг юм” гэх ямар ч боломжгүй. Нэг тал нь гомдоод хариуцлагын хороонд оччихно шүү дээ. Дээр нь бүх шүүхийн шийдвэрүүд shuukh.mn сайтад бичигдэнэ. Хууль хар дээр цагаанаар бичигдсэн. Түүнийг нь legalinfo дээр биччихсэн байгааг хүн бүхэн харж болно.
-Төслүүдээс харж байхад аль нь боломжийн байна вэ?
-Хуульчид бидний хувьд Шүүх эрх мэдлийг хараат бус байлгах тэр төслийг л дэмжинэ. Тэр нь хэнийх байх нь хамаагүй. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний гаргасан төслийн хоёр саналыг би дэмжиж байгаа. Нэгдүгээрт, шүүгчид хариуцлага тооцдог, түдгэлзүүлдэг эрх мэдэл Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгчид байх ёсгүй. Энэ бол хараат бус байдалд хамгийн их нөлөөтэй. “Хариуцлагын хороо” энэ асуудлыг шийддэг байя гэдэг нь арай дээр хувилбар байна. Хоёрдугаарт, шүүгчийг томилдог эрх нь бүрэн эрх БИШ харин батламжлах байна гэдэг нь мөн дээр хувилбар.
Харин Ерөнхийлөгчийн санал дээр “шүүх засаг захиргааны нутаг дэвсгэрт хуваарилагдах биш анхан, дунд шат гэсэн шатлалаараа явах ёстой” гэдэг хувилбарыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, аймаг сум байгаа болохоороо шүүх байгаа юм биш, харин төвлөрсөн хүн ам байгаа учир шүүх байгаа юм. Мөн Дээд шүүхийн шүүгч нарыг хугацаагүй томилохоор Ерөнхийлөгч санал өгсөн байна лээ. Тэрийг мөн дэмжинэ.