Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой аж. Жишээ нь, таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх үүрнэ гэсэн үг.
Хүүхэд өөрөө өсөж яваа бие махбодь учраас хүнд цүнх нь хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Австралийн Нуруу нугасны мэргэжлийн багаас гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоосон байна. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож стандарт гаргасан байна.
Мөн сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоожээ.
Америк болон Орост сургуулийн сурагчдын цүнхний жингийн стандартыг дараах байдлаар гаргажээ.
АНУ-ын хүүхдийн эмч нарын академи | ОХУ-ын судлаач эрдэмтэд | ||
Анги | Цүнхний жингийн дээд хязгаар (кг) | Сурагчийн биеийн жин (кг) | Цүнхний жингийн дээд хязгаар (кг) |
1-р анги | 1,2кг | 18кг-23кг | 2кг |
2-р анги | 1,6кг | 24кг-28кг | 2.5кг |
3-р анги | 2,3кг | 29кг-33кг | 3кг |
4-р анги | 2,6кг | 34кг-38кг | 3.5кг |
5-р анги | 2,8кг | 39кг-43кг | 4кг |
6-р анги | 3,1кг | 44кг-48кг | 4.5кг |
7-8-р анги | 3,5кг-3,6кг | 49кг-53кг | 5кг |
9-12-р анги | 4кг |
Дэлхийн зарим улсад хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.
Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт, хуульчилсан нарийн зохицуулалт байхгүй ч сургуулийн удирдлага, багш, эцэг, эх асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Сурагчийн цүнхний жинг Монгол хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцвол:
Монгол хүүхдийн цүнхний жингийн стандарт | ||
Нас | Сурагчийн дундаж жин | Цүнхний жингийн дээд хязгаар |
6 | 21,5кг | 2,1кг |
7 | 23,5кг | 2,3кг |
8 | 27,5кг | 2,7кг |
9 | 30,5кг | 3кг |
10 | 33кг | 3,3кг |
11 | 36,5кг | 3,6кг |
12 | 41кг | 4,1кг |
13 | 45кг | 4,5кг |
14 | 49,5кг | 4,9кг |
15 | 53кг | 5,3кг |
16 | 56,5кг | 5,6кг |
17 | 57,5кг | 5,7кг |
18 | 59,5кг | 5,9кг |
Та хүүхдээ цүнхээ үүрсэн байхад дараах зүйлсийг анзаараарай.
- Хоёр талын мөрний оосрыг тэнцвэргүй татсан эсэх
- Тэгш бус буюу хэт бөгтийж явж байгаа эсэх
- Цүнхийг үүрэн алхахад нурууг хэт их цохиж байгаа эсэх
- Цүнхээ үүрч байхад болон тайлсны дараа нуруу, мөр нь өвдөж байгаа эсэхийг асуугаарай.
Та ч гэсэн хүүхдийнхээ цүнхийг нэг жинлээд үзээрэй. Хэрэв дээр дурдсан хэмжээнээс хүнд цүнх хүүхэд тань үүрч байвал хөнгөн болгох аргуудаас хэрэгжүүлээд үзээрэй.
1. Цүнх сонголт болон зөв үүрч явах техникийн зааж өгөх:
- Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох
- Нэг мөрөндөө үүрч болохгүй, хоёр мөрөндөө үүрэхийг сануулах
- Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах.
- Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах
- Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөөрэй,
- Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх
- Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах
- Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
- Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад туслах
- Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах
- Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах
2. Цүнхний ачааллыг бууруулж болох аргууд
- Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг авч өгөх
- Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
- Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэмсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах
- Сургууль дээр хүүхэд бүрт номоо хадгалах шүүгээ, хайрцаг зэрэг шийдэл байж болох юм.