Европын язгуур урлагийн их наадамд Монгол Улс анх удаа оролцлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-08-08 09:13 GMT+8

(Соёлын биет бус өв тээгчид Ноёштадт хотноо)

Өдгөөгөөс 68 жилийн өмнөөс ХБНГУ-н Ноёштадт Холштайн хотод зохион байгуулагдаж буй Европын язгуур урлагийн их наадам 30 дахь удаагаа энэ оны 07 сарын 26-аас 08 сарын 03-ны хооронд болж Монгол Улс анх удаа оролцлоо. Тус наадам нь хамгийн нэр хүндтэй, урт хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж буй язгуур урлагийн хамгийн том наадмын нэг юм. Энэ жилийн наадамд 11 орны язгуур урлагийн 14 хамтлагийн 400 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсаас Бөртэ хамтлаг тэргүүтэй язгуур урлагийн бүжигчид, бие биелгээчид, биет бус өв тээгчид залуу, дунд, ахмад гурван үеийг төлөөлөн 18-аас 83 настай буурай хүртэл оролцсон нь онцлог байв.

(Монголын язгуур урлагийнхан Ноёштадт хотноо олон улсын язгуур урлагийн төлөөлөгчидийн хамт)

Нээлтийн ажиллагаа Ноёштадт хот дундуурх орон орны үндэсний бүжиг, хөгжим бүхий парадаар эхлэн хотын төв талбайд зассан тайзан дээр улс орнуудын тусгай бэлтгэсэн тоглолтуудаар үргэлжилсэн бөгөөд манай тоглолт хөөмий, хөгжим, бий биелгээ, ардын бүжиг зэрэг хосолсон нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөснийг дуулгахад таатай байна. Нээлтийн ажиллагаанд 2,000 гаруй зочид ирсэн бол хаалтын ажиллагаанд 3000 гаруй үзэгч цуглаж, суудал олдохгүй зогсоогоороо зарим нь үзэж, нийт 50.000 үзэгчдийг хамрав.\

(Бүжигчин Х.Одхүү Ноёштадт хотноо үзэгчдийн дунд)

Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-ын Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй соёл урлагийн хэд хэдэн төслүүдийн нэг нь Монголын язгуур урлаг, өв соёлыг олон улсад өргөнөөр сурталчлан таниулах зорилготойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай(ЗГХАСУГ) хамтран тус язгуур урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагч “Еuropäisches folklore festival Neustadt in Holstein”-тай хамтын ажиллагааны хүрээндээ Монголын язгуур урлагийн шилдэг сор болсон уран бүтээлчдийн гурван үеийн төлөөллийг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр дэмжин энэхүү нэр хүндтэй наадамд оролцууллаа.

(МУ-ын Соёлын элч О.Оюунтуяа тугаа намируулан алхахуй)

Европын язгуур урлагийн их наадам нь олон үндэстний язгуур урлаг, үндэсний хувцас, өв соёлыг сурталчлан түгээх, уран бүтээлчдийн дунд мэргэжлийн солилцоо, судалгааг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ашгийн бус арга хэмжээ юм.
Үндэсний язгуур урлагаа дэмжин хамтран ажилласан ЗГХАСУГ, Герман дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам болон МИАТ ХК-ны хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү гурван жил тутамд зохион байгуулагддаг нэр хүндтэй том наадамд Монгол улс цаашид оролцох ба урт хугацааны албан ёсны хамтын ажиллагаа эхэлснийг дуулгахад таатай байна.

(Ноёштадт дахь язгуур урлагийн их наадмын үзэгчид)

(Ноёштадт хотын захиргаанд)

Гэрэл зургуудыг Б.Энхтүвшин.

Гэрэл зургуудыг ашиглах эрх “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ-д хамаарна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ