Гуравдугаар амаржих газарт 24 ширхэг ургийн хяналтын монитор хүлээлгэн өглөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-08 10:55 GMT+8

Япон улсын Жайка төсөл нь 2019 оны тавдугаар сараас 2021 оны зургаадугаар сарыг дуустал ЭХЭМҮТ болон Нийслэлийн гуравдугаар амаржих газарт хэрэгжих юм. Төслийн хүрээнд өчигдөр Гуравдугаар амаржих газарт ургийн хяналтын 24 ширхэг монитор, дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө.    

Эдгээр тоног төхөөрөмжийг тээвэрлэх, суурилуулахад 851.3 сая төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.

Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Японд 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах юм байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр: 

  • Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
  • Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гаргана хэмээн төсөл хэрэгжүүлэгчип үзэж байна. 
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ