Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 135 дугаар байрны зургаан давхар барилгын гуравдугаар давхрын 12 тоотын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 11.50 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн таван алба хаагч 3 км замыг туулан 11:55 цагт очсон байна.
Дөрвөн настай хүүг эцэг, эх нь гэрт цоожилж явсан бөгөөд хүү цонхны тавцан дээр хөлөө унжуулан сууж байжээ. Аврагчид сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.