“Оюу толгой” компани эхний хагас жилд 283 тэрбум төгрөгийг татварт төлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-08-08 15:15 GMT+8

2010-2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 2,4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ТАТВАРТ ТӨЛЖЭЭ

“Оюу толгой” компани 2019 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. 

Тус компани энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 106,5 сая ам.доллар буюу 283 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүн дотроо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 106 тэрбум төгрөгийг төлсөн бол худалдан авалтад буюу ханган нийлүүлэгчдэд НӨАТ-т 153 тэрбум төгрөгийг төлжээ. 

Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 488 сая ам.доллар зарцуулжээ.

Мөн 2010-2019 онд нийт татвар, хураамж төлбөрт 2,4 тэрбум ам.доллар төлжээ. Түүнчлэн энэ хугацаанд дотоодод 9,5 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгийг зарцуулсан байна. 

Эхний хагас жилд 20 сая тонн хүдэр боловсруулжээ. Үүнээс 391 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн бол түүн дотроо зэсийн хэмжээ 85 мянган тонн, алтны хэмжээ 192 мянган унци байжээ. Мөн худалдаж борлуулсан баяжмалын хэмжээ 410 мянган тонн (хуурай жин) байгаа бол үүн дотроо 85 мянган тонн зэс, 213 мянган унци алт борлуулжээ. 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт ажилчдын 93 хувь нь монгол ажилтан бол тэдний 22 хувь нь Өмнөговь аймгийн иргэд байна. Мөн тэдний 53 хувь нь гүний уул уурхайн бүтээн байгуулалтад ажилладаг аж.  

“Оюу толгой” ХХК уул уурхайн долоон компанийн хамт Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст нэгджээ. Мөн уул уурхайн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай санамж бичиг байгуулсан бол МУИС-аас “Оюу толгой”-г “Шилдэг түнш”-ээр шалгаруулжээ.

"ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" АЯНД 280 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙВ

Нийгмийн хариуцлагын хүрээнд ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс,  “Мобиком корпораци”-тай хамтран зам тээврийн осол, түүнээс үүдэн хүний амь эрсдэх, бэртэх гэмтэх эрсдлийг бууруулахад чиглэсэн “Яараад яахав дээ” аяныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. 280 сая төгрөгийн санхүүжилт бүхий нөлөөллийн аяны зэрэгцээ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд хүрэх замд хурд хэмжигч, иж бүрэн камер суурилуулах юм.     

 Гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно.   

“Оюу толгой” компани 2019 оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010-2019 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 488 сая ам.доллар зарцуулжээ.

Орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж, чанаржуулах зорилгод нийцүүлэн Даланзадгадад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспо зохион байгуулжээ.

УУРХАЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХУВИЛБАРУУДЫГ ДАХИН НЯГТАЛНА 

Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон.

Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай байна. Гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно.   

Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхлэхээр байгаа аж. Босоо ам II-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна.  Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу юм хэмээн “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлсэн юм. 

2019 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан 
• 39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага
• 71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү
• Тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх оныхоос 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 12.3 хувиар илүү

Товчхон:

  • Оюу толгойн уурхай аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ “Рио Тинто” группийн хэмжээнд дунд тэргүүлсэн хэвээр байна
  • Оюу толгойн ил уурхай гавьяат геологич Д.Гарамжавын нэрэмжит боллоо
  • Гүний уурхайн баг бүтээмж нэмэгдүүлэх санаачилга гаргаж хэрэгжүүлсний үр дүнд VI сард 1,000 м хөндлөн нэвтрэлтийн ажил гүйцэтгэсэн амжилттайгаар II улирлыг үдлээ
  • 2019 оны эхний хоёр улирлын байдлаар 222 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулаад байна. 

“Оюу толгой” компанийн 2019 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг ЭНД дарж үзнэ үү. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ