Үлэг гүрвэлийн үзмэрүүдийг Байгалийн түүхийн музейд шилжүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-08 15:50 GMT+8

Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаас “Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэх”-ийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа.

Үүнээс өмнө, долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-нээс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх болсон. Тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн төв музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг бүртгэлийн хувьд Байгалийн түүхийн музейд шилжүүлэх ажил хийгдэж, Байгалийн түүхийн музей Үлэг гүрвэлийн төв музейн байранд нүүж орох юм.

Үүнтэй холбогдуулан музейн үйл ажиллагааны талаар Үлэг гүрвэлийн төв музейн тайлбарлагч Г.Буянжаргалаас тодруулахад “Манай музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн буюу хуучин цагийн хуваарийн дагуу 09:00-18:00 цагийн хооронд явуулж байна. Дөрвөн танхимын мянга гаруй үзмэрийг олон нийтэд хүргэж байна. Одоогоор музейд Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг дэлгээгүй. Цаашид сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүдээр баяжуулан олон нийтэд хүргэх юм” гэлээ.

Зуны улиралд Монгол Улсыг зорих жуулчдын тоо өсөхийн хэрээр тус музейг өдөрт гадаадын 200-300 хүн үздэг. Харин дотоодын иргэд музей үзэх нь харьцангуй буурдаг хэдий ч сургууль, цэцэрлэг орсон үеэс бага насны хүүхдүүд анги, хамт олноороо зорин ирдэг байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 315 санал өгсөн байна.

Дээшээ