Төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн баруун урдхан талд үргэлжлэн орсон борооны улмаас газар цөмөрч, үл мэдэгдэх хонгил илэрчээ.
Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ажиллаж, цагдаа, онцгой байдлын газарт дуудлага өгснөөр уг газрыг хамгаалалтад аваад байна.
Энэ нүх ямар учиртай болохыг тус газарт ажиллаж байгаа НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Жаргалаас тодруулахад, Өчигдөр17.00 цагийн орчимд автомашины зогссон газар цөмөрлөө гэсэн дуудлага Мэргэжлийн хяналтын газарт ирсэн. Автомашиныг гаргаад харахад газар дор хөндий суваг маягийн нүх харагдсан.
Үргэлжилсэн суваг байж болзошгүй харагдсан. Борооны улмаас хөрс нурах эрсдэлтэй учир цагдаа, онцгой байдлын газарт мэдэгдэж хамгаалалтад авлаа. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагчид нүх рүү орж үзэхэд ойролцоогоор 6х8 метрийн харьцаатай зоорь мэт байгууламж байсан гэнэ.
Нүх нэг метр хэрийн өндөр хөрсний устай байна. Уг нүхэнд соёлын өвтэй холбоотой зүйл байж болзошгүй гэж үзсэн учир соёлын өвийн мэргэжилтнүүд эхлээд ажиллахаар боллоо. Соёлын өвийн холбогдолтой зүйлс байхгүй бол хөрсний усыг соруулж, нүхийг булах арга хэмжээ авна гэв.