Трамп, Ши нарт буулт хийх сонирхол алга

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-08-10 14:30 GMT+8

Ши Жиньпин 2017 онд Дональд Трамптай анх уулзахдаа хоёр тал БНХАУ, АНУ-ын харилцааг амжилттай хөгжүүлэх мянган шалтгаантай, харин энэхүү харилцааг муутгах шалтгаан ганц ч байхгүй хэмээн мэдэгдэж байв.

Тэр цагаас хойш хоёр жил өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүйгээр муудсан хоёр улсын харилцаа өдөр ирэх тусам дордсоор. Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадын бүх бараанд тариф оноохоор заналхийлснээр хэдхэн долоо хоногийн өмнө Ши даргатай байгуулсан түр эвлэрэл нурж, дэлхийн гол хоёр эдийн засгийн хооронд худалдаа, валютын “хариуг нь барих” тэмцэл өрнөв.

Трампын хувьд Хятадын талаар эрс байр суурь баримтлах нь Зууван танхимд дахиад дөрвөн жил суух боломж юм.

Хоёр удирдагч аль аль нь нөгөөгөө хэлэлцэн тохиролцох ноцтой хүсэл эрмэлзэлгүй хэмээн үзэж байгаад гол бэрхшээл оршино. Трамп 2020 оны сонгуульд ялахын төлөө жүжиглэж байна хэмээн Хятадын тал үзэж байгаа. Харин АНУ-ын тал Хятадын удирдлагыг ашигтай тохиролцоо хийхээр цаг хожиж байна гэж харддаг. Юутай ч хатуу байр суурь баримтлагчид газар авах хэрээр улс төрийн тавцанд буулт хийх, харилцан тохиролцох магадлал муудлаа. “Шуурга эхлэхийн өмнөх үе”-д ирээд байгааг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ази хариуцсан захирал байсан, өдгөө Жоржтауны их сургуульд багшилж буй Деннис Уайлдер анхааруулав. “Аль аль нь алдах учиргүй том бооцоотой улс” гэж тэрбээр онцоллоо.

Трампын хувьд Хятадын талаар эрс байр суурь баримтлах нь Зууван танхимд дахиад дөрвөн жил суух боломж юм. Хүчирхэгжиж буй Хятадын өөдөөс хамгийн чанга хариу өгдөг цор ганц улс нь бид хэмээн Трампын засаг захиргаа омог бардам зарладаг. Трампын тарифыг зөвшөөрдөггүй, конгресс дэх ардчилсан намын олонх нь хүртэл бээжинд хатуу хандахыг дэмждэг. Дахин хурцадсан худалдааны зөрчилтэй уялдан АНУ-ын фермерүүд, бизнесийн бүлгийнхэн түгшүүр зарлацгааж байгаа ч Холбооны Нөөцийн Систем өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ багасгасан нь АНУ-ын Ерөнхийлөгчид давуу байдал олгох бололтой.

Тарифын өсөлтөөс болж хүнд нөхцөлтэй тулгарсан фермерүүдэд шаардлагатай гэж үзвэл тусламж үзүүлж, дэмжихээ Трамп өнгөрсөн долоо хоногт Twitter-ээр мэдэгдсэн. “Найдвартай байдал, хөрөнгө оруулалт, бодлогын хүү зэрэг шалтгааны улмаас АНУ-д мөнгө цутгаж байгаа”-тай уялдан улс орны эдийн засаг “маш сайн байгаа”-г ерөнхийлөгч тайлбарлав.

Тарифын өсөлтөөс болж хүнд нөхцөлтэй тулгарсан фермерүүдэд шаардлагатай гэж үзвэл тусламж үзүүлж, дэмжихээ Трамп өнгөрсөн долоо хоногт Twitter-ээр мэдэгдсэн. 

Хятадын Коммунист Намын битүүлэг шинж чанартай холбоотойгоор Ши Жиньпиний улс төрийн тооцоог таахад бэрх. Гэхдээ БНХАУ-ын дарга ч далайн эргийн Бэйдайхөд чуулж буй дээд удирдлагынхны шахалттай тулгарч байгаа хэмээн шинжээчид өгүүлдэг. АНУ-тай харилцаа хурцдаж, Huawei Technologies-ийг Цагаан ордон дарамталж, Хонконгод эсэргүүцэл дэгдсэн нөхцөлд хатуу байр суурьтай байх ёстой хэмээн дээд удирдлагын хүрээнийхэн үзэж байна.

“АНУ-ын одоогийн засаг захиргаатай яриа хэлэлцээ өрнүүлэх нөхцөлд цаашид дарамт шахалт тэсвэрлэх тэвчээр Хятадад байхгүй бололтой” хэмээн урьд нь БНХАУ-ын худалдааны төлөөлөгчидтэй хэлэлцэн тохиролцох үүрэг биелүүлж явсан, Hao Capital-ыг үндэслэгч Чарльз Лю өгүүлэв. Хэлэлцэн тохиролцох хүсэл сонирхол АНУ-ын талд ч төдийлөн байхгүйг тэрбээр нэмж анхааруулав.

Үйл явдлыг үнэлэх АНУ-ын талын байр суурь ч ялгаатай. Хятадын тал тавдугаар сард худалдааны хэлэлцээрийн чухал хэсгийг өөрчилж, Ши Жиньпин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ахиу худалдаж авахаар зургадугаар сард G20-ийн чуулганы үеэр амласан амлалтаа биелүүлээгүй хэмээн трампын засаг захиргаа буруутгадаг.

АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт тариф оноохоо мэдэгдсэн нь Хятадыг хэлэлцээрийн ширээний ард суулгах зорилготой харин Бээжингийн хариу арга хэмжээ нь тохиролцох сонирхолгүй учраас Трампыг зайлуулахыг хүлээж буй хэрэг хэмээн Цагаан ордон үзэж байна. АНУ есдүгээр сарын эхээр Хятадын албаны хүмүүстэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов мягмар гарагт CNBC-д тайлбарлав.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ