Хонконгийн тэмцэгчид нисэх онгоцны буудалд гурван өдөр эсэргүүцлийн ажиллагаа явуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-08-09 17:25 GMT+8

Хонконгийн засгийн газрыг эсэргүүцэгч олон зуун хүн тус хотын нисэх буудалд цугларч, гурван хоногийн эсэргүүцлийн ажиллагааг эхлүүллээ. Тэмцэгчид хар хувцсаар жигдрээд гадаадын зочдод одоогийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж,  олон хэл дээр бичигдсэн материалыг тарааж байгаа аж.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нарын харгис үйлдлийг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн зогсоох, засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаардаж байна.

Харин Бээжингийн зүгээс жагсагчдад төв засгийн газрыг дутуу үнэлж, “галаар наадахгүй байх”-ыг анхааруулаад байгаа юм.  

Жагсаал тайван замаар явагдаж байгаа тул олон нисэх онгоцны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэхдээ буудлын захиргаа аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээг авчээ.

Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Хонг Конг руу аялж байгаа иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 457 санал өгсөн байна.

Дээшээ