Зүрхний хүнд дутагдалтай өвчтөнд мэс засал амжилттай хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-12 08:55 GMT+8

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг зүрхний хүнд дутагдал бүхий 18 настай залууд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Cardiac contractility modulation буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж нь ХБНГУ-ын Impulse Dynamics компанийн зохион бүтээсэн төхөөрөмж аж. Энэхүү эмчилгээг хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлэгчид хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан цочрол үзүүлснээр зүрхний агшилтыг дэмжиж өгдөг.
 
Энэхүү төхөөрөмжийн ач холбогдлын талаар хийсэн сүүлийн үеийн судалгаануудаас харахад  зүрхний эсийн генийн түвшинд түр өөрчлөлтийг оруулдаг ба энэ нь зүрхний агшилтад эергээр нөлөөлдөг байж болохыг илрүүлж эхлээд байгаа юм.

УГТЭ-ийн зүрхний дутагдлын баг, Зүрхний хэм судлалын багийн эмч нар Олон улсын эмнэл зүйд нэвтэрсэн шинэ туршлага, эмчилгээний арга аргачлалыг эх орондоо хэрэгжүүлэх хүрээнд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмжийг хүний биед суулгах, хянах эмчилгээг бүрэн эзэмшиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан цөөн орны нэг болжээ. Эмчлүүлэгч М нь  зүрхний дутагдлын улмаас биеийн байдал туйлын тогтворгүй байсан бөгөөд энэ мэс заслын  эмчилгээг амжилттай болж, биеийн байдлыг хянан эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ