Хятадад хар салхины улмаас амиа алдагсдын тоо 32 болж нэмэгджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-08-12 09:10 GMT+8

Хятадад Лекима хар салхины улмаас амиа алдагсдын тоо 32, сураггүй болсон хүмүүсийн тоо 16 болж нэмэгдсэн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.

Бямба гарагийн өглөөнөөс ширүүссэн хар салхи Вэнлин, Вэньжоу, Жэжян, Шанхай зэрэг хотуудыг дайрсан байна. Харин өчигдөр Хятадын зүүн эргийн зүг чиглэжээ.

Вэньжоу мужид гамшгийн улмаас хамгийн их хүн амиа алдсан байна. Учир нь тус мужид хар салхины хажуугаар аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн аж.  

Таван сая хүн амтай Жэжянд нэг сая оршин суугч, Шанхайд 250 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Шанхай, Бээжин болон бусад хотуудад хар салхины улмаас 3,200 нислэг цуцлагдсан байна.

Байгалийн гамшигтай холбоотой эдийн засгийн шууд хохирол 14.57 тэрбум юань (1.7 тэрбум стерлинг) хүрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Онцгой байдлын алба сураггүй болсон хүмүүсийн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ